Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Үгийн хүч" танхимын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Үгийн хүч" танхимын сургалт болно

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Үгийн хүч" танхимын сургалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Үгийн хүч" хэмээх хичээл танхимаар зохион байгуулагдана. Тодруулбал, TomYo Skills– ийн залуустай хамтран 7 цуврал хичээлийг аппликэйшнд байршуулсан байсан бол энэ удаад нэг цагийн танхимын хичээлийг эхлүүлэхээр болсон байна. Түүний танхимын хичээл үг болон илтгэл бэлдэх, яриа төвтэй олон төрлийн харилцаанд хэрхэн бэлдэх, оролцох, өөрийн үгийг хэрхэн хүнд хүргэх зэргийг онцолжээ.  

Дэлхийн алдартнуудын хичээл заадаг “Master Class” платформын жишгийн дагуу TomYo skills-ийн баг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид санал тавьсны дагуу түүний 7 хичээлийг аппликэйшннээс сонсч, үзэх боломжтой болсон.  Дэлхийд алдартай “Master Class”-д АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нар хичээл заасан байдаг бөгөөд салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд,  шилдэгүүдийн хичээл заадаг платформ юм.

TOMYO SKILLS АПП ТАТАХ: onelink.to/tomyoskills
ХИЧЭЭЛ ҮЗЭХ: https://bit.ly/TomYo_Elbegdorj

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж