Дизелийн бөөний үнэ 1350 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Дизелийн бөөний үнэ 1350 төгрөг болжээ

Гадуур шатахуун түгээх станцууд жижиглэнгийн үнээ нэмээгүй байгаа тухай бид хэдхэн минутын өмнө мэдээлсэн. Гэвч дизель түлшний бөөний үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцуудаар дизель түлш ховор байгаа тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Уг нь аливаа бараа бүтээгдэхүүний үнийн борлуулалтын тоо ихсэх тусам үнэ буурдаг бол Монголын дизелийн зах зээлд эсрэгээрээ. Бөөний үнэ жижглэнгийнхээс илүү байдаг байна. Жишэлбэл, компаниуд өнөөдрийн үнийн өсөлтөөс өмнө 20 төгрөгөөр илүү үнээр буюу 1300 төгрөгөөр авдаг байсан байна. Харин өнөөдөр дизель түлшний үнэ ховор байгаагийн зэрэгцээ 1350 төгрөгөөр өгнө гэсэн ханш тогтоожээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж