Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр /2022.03.02/ хийсэн мэдэгдэлдээ нэг сарын цалингаа Украинд хүмүүнлэгийн тусламж болгон хандивлана гэлээ. Цай Ин Вэнээс гадна дэд ерөнхийлөгч Уильям Лай, ерөнхий сайд Су Цэн Чан нар ч мөн адил нэг сарын цалингаа хандивлана гэв. Украинд тусламж үзүүлэхэд зориулж Тайванийн гамшгийг арилгах нийгэмлэг банкны данс нээсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Цай Ин Вэний сарын цалин 14250 орчим ам.доллар ажээ.
Хятад улс нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэрээ гэж үзэн, цэргийн шахалт үзүүлэх болсон. Тэгвэл энэхүү дайн нь Тайваньд Украины ард түмнийг өрөвдөх сэтгэл төрүүлжээ. Цай Ин Вэн хэлэхдээ “Украины ард түмний шийдэмгий байдал дэлхий дахиныг төдийгүй Тайванийн ард түмнийг ч хөдөлгөж чадлаа. Украиныг дэмжиж буй дэлхийн ардчиллын хүчин улам хүчирхэгжиж байна” гэв.
Цалингаа хандивлаж буйгаас гадна энэ долоо хоногт Тайванийн засгийн газар 27 тонн эмнэлгийн хэрэгслийг Украинд илгээсэн байна.
Тайванийн гамшгийг арилгах нийгэмлэгийн банкны дансанд цугларсан мөнгийг Украины дүрвэгсдэд хуваарилах ажлыг Варшав дахь Элчин сайдын яам, Польшийн засгийн газар болон түүний томилсон төрийн бус байгууллагууд хариуцах болжээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2022-03-03 139.216.75.82
Одоо энэ аралын асуудлыг Хитад шийдчих хэрэгтэй. Их гуцалдаад байвал далайд живүүлэх эрх нь Хитадад бий ш дээ. Энэ муу чавганц Монголйн тусгаар тогтнолыг одоо хүртэл зөвшөөрөөгүй байдаг гэсэн. . Цөмд ноовшнуудыг!
Зочин 2022-03-03 66.181.191.146
Энэ чавганц аралтайгаа хамт арчигдах цаг нь ирж.
Зочин 2022-03-03 64.119.16.10
Мундаг эмэгтэй
Зочин 2022-03-03 103.229.120.125
Зүрхний эможи дарагдахгүй байна. Энэ сайт бас Путины цустай мөнгөнөөс авцан юм уу
Зочин 2022-03-03 66.181.188.107
Тайваныг устгаж, хагас дамжуулагчийн технологио алдах гээгүй бол оростой тэрсэлдэх нь зөв байх. 😄😄😄😄
Зочин 2022-03-03 213.87.89.93
>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-03 188.95.34.48
saihan bolj bnaa