Тайванийн ерөнхийлөгч нэг сарын цалингаа Украинд хандивлана

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Тайванийн ерөнхийлөгч нэг сарын цалингаа Украинд хандивлана

Тайванийн ерөнхийлөгч нэг сарын цалингаа Украинд хандивлана

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр /2022.03.02/ хийсэн мэдэгдэлдээ нэг сарын цалингаа Украинд хүмүүнлэгийн тусламж болгон хандивлана гэлээ. Цай Ин Вэнээс гадна дэд ерөнхийлөгч Уильям Лай, ерөнхий сайд Су Цэн Чан нар ч мөн адил нэг сарын цалингаа хандивлана гэв. Украинд тусламж үзүүлэхэд зориулж Тайванийн гамшгийг арилгах нийгэмлэг банкны данс нээсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Цай Ин Вэний сарын цалин 14250 орчим ам.доллар ажээ.

Хятад улс нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэрээ гэж үзэн, цэргийн шахалт үзүүлэх болсон. Тэгвэл энэхүү дайн нь Тайваньд Украины ард түмнийг өрөвдөх сэтгэл төрүүлжээ. Цай Ин Вэн хэлэхдээ “Украины ард түмний шийдэмгий байдал дэлхий дахиныг төдийгүй Тайванийн ард түмнийг ч хөдөлгөж чадлаа. Украиныг дэмжиж буй дэлхийн ардчиллын хүчин улам хүчирхэгжиж байна” гэв.

Цалингаа хандивлаж буйгаас гадна энэ долоо хоногт Тайванийн засгийн газар 27 тонн эмнэлгийн хэрэгслийг Украинд илгээсэн байна.

Тайванийн гамшгийг арилгах нийгэмлэгийн банкны дансанд цугларсан мөнгийг Украины дүрвэгсдэд хуваарилах ажлыг Варшав дахь Элчин сайдын яам, Польшийн засгийн газар болон түүний томилсон төрийн бус байгууллагууд хариуцах болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж