Оросын тэрбумтнуудын эзэмшдэг таван дарвуулт онгоц өчигдөр /2022.03.02/ Мальдивт иржээ. Оросын түрэмгийллийн хариуд барууны орнууд хатуу хориг арга хэмжээ авч эхэлснээр хөлөг онгоцууд Шри Ланкагийн арлуудыг зорих болсон.
АНУ-ын хориг арга хэмжээнд 2018 онд хамрагдаж байсан түүхтэй тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшдэг Клио супер дарвуулт онгоц Мале хотод ирсэн тухай “Marine traffic” мэдээлжээ. Мөн ган үйлдвэрлэгч "Евраз" компанийн үүсгэн байгуулагч Александр Абрамовын эзэмшдэг "Титан" хөлөг хоёрдугаар сарын 28-нд ирсэн байна. Дээрх хоёроос гадна Оросын хамгийн баян хүн гэгддэг Владимир Потанины эзэмшдэг 88 метрийн өндөртэй Нирвана болон өөр хоёр дарвуулт завь иржээ.
Вашингтон хоригт хамрагдсан оросуудын өмч хөрөнгийг хураахын тулд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдээд буй. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ “Бид Путины авлигад идэгдсэн эрх мэдлийн түлхүүр болсон олигархиуд, Оросын элитүүдийн мөрөөр орохыг зорьж байна” гэжээ. Тус улсын Сангийн яам нь Хууль зүйн яам болон АНУ-ын холбоотнуудтай хамтарч дэлхий даяар байгаа Оросын тэрбумтнуудын баялгийг илрүүлж, царцаах, хураахаар төлөвлөж байна.
Тэгвэл Оросын тэрбумтан Алишер Усмановын эзэмшилд байдаг мега дарвуулт онгоцыг Германы Гамбург усан онгоцны үйлдвэрээс хураан авсан тухай “Forbes” мэдээлжээ. Тодруулбал, 600 сая ам.долларын үнэ бүхий 156 метр урт дарвуулт завийг Германы эрх баригчид хурааж авсан байна. Усманов нь өнгөрсөн Даваа гаригт Европын холбооны хоригт орох тэрбумтнуудын жагсаалтад орсон байсан.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ