Монголын цагдаа "дайнд хөөрөв"

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Монголын цагдаа "дайнд хөөрөв"

Монголын цагдаа "дайнд хөөрөв"

Компанийнхаа орой дээр Украин улсын далбааг байрлуулснаас болж   "Алтан тариа" компани дээр цагдаа нар ирж, байцааж байгаа талаарх зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал П.Цэнгүүн нүүр номдоо "Дайныг эсэргүүцсэнд СХД-ийн цагдаа нар ирж, Украины тугаа буулга гэж шаардаж байна. Монгол төрийн байж байгаа царай энэ" гэх утгатай пост бичиж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Мөн тэрбээр Украин, ОХУ-ын олон зуун иргэн хохирох ёсгүй  гэсэн үзэл бодлоо ч илэрхийлжээ. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хандаж өнөөдөр/2022.03,03/ 12:27 цагт "Алтан тариа" үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөж, хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Аливаа дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгах ёстой.  Үймээн самуун болох вий гэдэг үүднээс цагдаа нар газар дээр нь очсон юм байна. Тэгэхэд иргэд "Орос, Украины дайныг эсэргүүцэж, далбаа байрлуулсан" гэсэн гомдол хэлсэн байна. Очиж үзчихээд цагдаа нар явсан байна. Тэр далбаа нь одоо ч өлгөөтэй байгаа" гэдэг хариултыг өглөө.

Үүний өмнө дэлхийн энх тайвны төлөө Украины туг, далбааг барьж төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээс уг далбааг нь цагдаа нар хураан авч байгаа бичлэг ч цацагдсан. ОХУ-д мянган, мянган хүн В.Путины эхлүүлсэн дайныг эсэргүүцэж байхад тусгаар тогтносон улсын иргэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө "үүмээн, самуун гарах вий" гэж шалгаж, мөрдөж яваа цагдаа нар өөрсдөө ёстой л "дайнд хөөрсөн" харагдаж байна. Монголчууд муу эрх дайнд хөөрсөн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж