Хятадын “CCTV4” телевизийн сувгаар Украины төрийн далбаан өнгөтэй адил хослол өмссөн мэдээний хөтлөгч олон нийтийн анхаарлыг татав. “Taiwan News”-ийн мэдээлснээр, Хятадын төрийн мэдлийн “CCTV4” сувгийн хөтлөгч эмэгтэй Украинд Орос түрэмгийлэхэд “NATO” буруутай гэж мэдээлсэн байна. Олон хүмүүс цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хөтлөгч хувцсаа Украиныг дэмжихийн тулд зориудаар өмссөн үү, эсвэл өнгөний зохицол нь санамсаргүй тохиолдол байсан уу гэж мэтгэлцсээр байна.
Зарим хүмүүс хөтлөгчийг засгийн газраас тус Украины төрийн далбаан өнгө адил хувцас өмсөхийг шаардсан, эсвэл энгийн байдлыг эвдэх гэсэн загварын сонголт гэж ярилцах болсон байна.
“CCTV4” нь англи, хятад хэлний холимог нэвтрүүлгийг агуулсан байдаг. Хятад улс Оросыг Украин руу довтолж байгааг буруушаагаагүй бөгөөд үүний оронд АНУ-ыг мөргөлдөөн үүсгэсэн гэж буруутгаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн өмчит “Beijing News” сувгийн дор ажилладаг “Horizon News” нь халдлагын талаар Оросын эсрэг сурвалжлага хийхээс зайлсхийх тухай редакцийн зааварчилгааг санамсаргүйгээр задруулсан гэж “NextShark” өмнө нь мэдээлж байсан.
Эх сурвалж: NEWXT SHARK
Холбоотой мэдээ