Оросын уран гулгагчдыг ДАШТ-д оролцохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Оросын уран гулгагчдыг ДАШТ-д оролцохыг хориглов

Оросын уран гулгагчдыг ДАШТ-д оролцохыг хориглов

Бээжингийн өвлийн олимпод сүр дуулианд автагдаад байсан Оросын уран гулгагчид хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулав. Допингийн хэргээс болж хэд хэдэн уран гулгагч ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч Украины түрэмгийлэл асуудлыг нэг мөр цэгцэлсэн бололтой.

Олон улсын спортын ертөнц ОХУ-ын тамирчдын ирээдүйн амжилтын замналыг хааж буй  энэ үед уран гулгалтын дэлхийн удирдах байгууллага болох Олон улсын тэшүүрийн холбоо энэ сарын сүүлчээр Францын Монпелье хотод болох ДАШТ-д Оросын хүчирхэг уран гулгалтын багийг оролцуулахгүй гэж мэдэгдэв. Ингэснээр өвлийн олимпийн одод болсон Камила Валиева болон алтан медальт Анна Щербакова, дөрвөн харайлтаар таван удаа харайсан ч түрүүлсэнгүй гэж уурлаж байсан Александра Трусова нарын үзүүлбэрийг ДАШТ-ээс харах боломжгүй боллоо.

Оросын спортын хороог ДАШТ-д допингийн асуудлаар оролцуулахгүй гэж дэлхий нийт бодож байсан ч нөхцөл байдал улс төрийн шинжтэй болсноор уран гулгалт мөн бойкотлууллаа.

Эх сурвалж: USA TODAY 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
12
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж