Украинд байгаа монгол 9 иргэн хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Украинд байгаа монгол 9 иргэн хүсэлтээ өгчээ

Украинд байгаа монгол 9 иргэн хүсэлтээ өгчээ

Украинаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан оюутнуудыг амжилттай татан авсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Одоо ирсэн, ирж байгаа оюутнуудаас гадна тус улсад оршин суугаа монгол есөн иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Цаашид ч Украинд байгаа байнгын оршин суудаг иргэд буцах хүсэлт гаргах нь нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд энэ сарын 1-нд орон нутгийн цагаар 14:20 цагт найман иргэн, 2-нд 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авсан.

Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монголын нийт 58 иргэн Польшид ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан аваад буй. Тэгвэл дараагийн хүмүүсийн хүсэлтийг харгалзаж хэзээ татан авахаа төлөвлөх юм байна.

Элчин сайдын яамны ажилтнууд Украины хилийн зурвасаас дотогшоо хориотой бүс рүү нэвтэрч, 30 гаруй километрээс иргэдээ татан авсан бөгөөд дипломат шугамаар уулзалт яриа өрнүүлсний үр дүнд хил нэвтрэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүй Польшийн хилээр нэвтрүүлжээ.

Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байгааг онцоллоо.

ГХЯ-ны Шуурхай штаб болон дээр дурдсан олон хүний чин сэтгэл, хүчин чармайлт, хичээл зүтгэл болон баг хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, нягт чамбай үйл ажиллагааны үр дүнд иргэдээ онц аюултай бүс нутгаас амжилттай гаргаж, эх орондоо эргэн ирэх бүхий л боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж