"Хийн буу ашиглаж бусдыг сүрдүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

"Хийн буу ашиглаж бусдыг сүрдүүлсэн"

"Хийн буу ашиглаж бусдыг сүрдүүлсэн"

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2022.03.03/ бусад руу галт зэвсэг ашиглаж, халдсан этгээдийн хэргийн талаар мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах баарны гадна гуравдугаар сарын 1-нд 32, 26 настай залуус хийн буу ашиглаж, нэгнээ айлган сүрдүүлж байгаа дуудлага цагдаагийн байгууллага хүлээж авчээ.

32 настай этгээдийн хувьд дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах хэрэгт холбогдож байсан. Харин 26 настай залуугийн хувьд өмнө нь мансууруулах бодис хадгалж байсан хэрэгт холбогдсон байна. Хийн буу ашигласан хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэв.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгалтын ажил дуусаагүй учир урьдчилсан дүгнэлт гараагүй. Галт зэвсэг ашиглаж бусдын эрхэнд халдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ мөрдөн шалгалтын ажил дууссаны дараа.

Галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэг, зөрчил 2020 онд 40, өнгөрсөн жилд 34, энэ онд ес үйлдэгдсэн. Галт зэвсэг ашиглаж дээрэмдэх тохиолдол мөн гардаг. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд зааснаар 21 насанд хүрсэн иргэн гэрчилгээ авсан тохиолдолд заасан байдаг.

Хуульд зааснаар хийн гар буу бол галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаардаг.  Одоогоор тус бууг эд мөрийн баримтаар хураан авсан хийн бууны хувьд бүртгэлгүй. Тэгэхлээр хаанаас, ямар шалтгаанаар авсан болохыг тогтооно" гэдгийг албаныхан мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж