Автобусны шинэ чиглэл үйлчилгээнд гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Автобусны шинэ чиглэл үйлчилгээнд гарч эхэллээ

Автобусны шинэ чиглэл үйлчилгээнд гарч эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс /2022.03.03/ шинэ чиглэл нэмэгдлээ. Тодруулбал, Ч:48А буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр үйлчилгээнд гарсныг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Ч:48А автобусны шинэ чиглэл…

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгасан бол Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээнд гаргасан.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдсөн

Ч:18А чиглэл Ч:18Б болж "3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв" болж өөрчлөгдөв.

 

Гэсэн ч нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь иргэдийн дунд шүүмжлэл тасрахгүй байна. Уг нь энэ онд багтаан 250 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсний дагуу эхний ээлжид 60 автобусыг татан авахаар болсон.

Эдгээрийг өнгөрсөн хоёрдугаар сард багтаан авна гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл хүлээгдэж байна.

Харин Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн реформыг цаг алдалгүй хийнэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Тэрбээр “Монгол Улсад ч нийтийн тээврийн ачааны хүндийг төр үүрэхээс өөр аргагүй юм билээ. Жишээ нь, Улиастайн аманд юм уу, Баянхошууны эцсийн буудал дээр зогсч байгаа Улаанбаатар хотын нэг иргэн байсан ч нийтийн тээвэр хүрч үйлчилдэг байх ёстой. Ийм л тогтолцоог энэ хотод бий болгоно. Олон улсын жишиг нь өөрөө тийм байгаа. Манайхан өнөөдөр мөнгөний урсгалаа  дагаж давхилдаад, маршрутаа булаалцалдаад, түгжрэл дээр түгжрэл нэмдэг. Нийслэл дээр нийтийн тээвэрт өгөх татаас жил бүр нэмэгдэж байна. 2016 онд 52 тэрбумын татаастай байсан бол одоо 160 тэрбумын татаастай болсон. Нийтийн тээвэр яагаад хөгжиж дээшлэхгүй байна, хувийн хэвшлийнхнийг оруулаад, дэмжээд байгаа хэрнээ ийм зогсонги байна. Аль аль талдаа бодитой харах асуудал. Нийтийн тээврийн реформыг цаг алдахгүй хийнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж