Владимир Путины толгой нэг сая долларын үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Владимир Путины толгой нэг сая долларын үнэ хүрэв

Владимир Путины толгой нэг сая долларын үнэ хүрэв

Оросын бизнес эрхлэгч Алекс Конанихин “Linkedin” хуудаснаа ерөнхийлөгч Владимир Путины толгойг нэг сая ам.доллараар үнэлжээ. Мөн Алекс Конанихин Кремлийн удирдагчийг амьд үхсэн нь хамаарахгүйгээр олзолж чадах хэн бүхэнд тус нэг сая ам.долларыг өгөхөө мэдэгдэв.

Алекс Конанихины үзэж байгаачлан Владимир Путин байхгүй бол дайн дуусч, энх тайван дахин дэлгэрэх юм. Тэрбээр “Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Оросын болон олон улсын хуулийн дагуу Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн баривчилсан офицеруудад би нэг сая ам. доллар өгөхөө амлаж байна. Путин ОХУ-д орон сууцны барилгуудыг дэлбэлэх тусгай ажиллагааны үр дүнд засгийн эрхэнд гарч ирээд, дараа нь чөлөөт сонгууль явуулахгүй, өрсөлдөгчдөө хөнөөсөн нь Үндсэн хуулийг зөрчсөний үр дүн. Тэр  Оросын ерөнхийлөгч биш юм. Орос үндэстэн, Оросын иргэний хувьд би Оросыг зөв зүйл  хийхэд туслахыг өөрийн ёс суртахууны үүрэг гэж харж байна. Путины Ордагийн дайралтыг сөрөн зогсох баатарлаг хүчин чармайлтад нь би Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх болно” гэж нийтэлжээ.

Украины Охтырка хотын бага насны сурагч болон хоёр гэмгүй иргэдийг Оросын пуужин бөмбөгдсөний дараа Конанихин тус мэдэгдлийг гаргасан байна. Орда гэдэг нь “The Jerusalem Post” сонинд бичсэнээр “орд” буюу “махчин, дээрэмчин бүлэг” гэсэн утгатай.

Эх сурвалж: ladbible.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж