Ким Кардашиан албан ёсоор нөхрөөсөө салав

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан албан ёсоор нөхрөөсөө салав

Ким Кардашиан албан ёсоор нөхрөөсөө салав

АНУ-ын Лос-Анжелес хотын шүүхээс реалити од Ким Кардашиан, реппэр Канье Уэст нарын гэрлэлтийг албан ёсоор цуцаллаа. Ким дөрвөн хүүхдийнхээ эцгээс салах өргөдлөө өгснөөр шүүхийн хэлэлцүүлэг, маргаан бүтэн жил гарангийн хугацаанд үргэлжилсэн юм.

Тэдний гэрлэлтийг цуцлах шүүхийн процесс хүүхдүүдийн асран хамгаалах эрх болон олон тэрбум ам.долларын хөрөнгийг хуваах асуудлаас болж удаан үргэлжилжээ.

Шүүхийн шийдвэрийг уншсаны дараа Ким албан ёсоор ганц бие болсноо зарласан бол Канье өмгөөлөгчөө халсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа өмгөөлөгчөө сольжээ.

Ким, Канье Уэст нар 2014 онд  гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж