Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 323 шинэ тохиолдол илэрсний 169 нь нийслэл Улаанбаатарт, 154 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 2104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 564 нь хүүхэд, 107 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн биеийн байдал нь хүнд 169 хүн, нэн хүнд 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харамсалтай нь, 61-80 насны нэг хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.