Олон улсын паралимпийн хорооны уулзалт өчигдөр /2022.03.02/ Бээжинд боллоо. Энэхүү уулзалтын үеэр Орос болон Беларусийн тамирчдыг 2022 оны өвлийн паралимпийн наадамд оролцохыг зөвшөөрч буйгаа мэдэгдэв. Хоёр орны тамирчид паралимпийн далбаан дор өрсөлдөх хэдий ч медалийн хүснэгтэд багтахгүй ажээ.
Орос улс Украинд түрэмгийлсэнтэй холбоотойгоор олон улсууд улс төр, эдийн засаг, урлаг, спорт гээд салбар салбарт хориг арга хэмжээ авч, эсэргүүцлээ илэрхийлж буй. Спортын салбарынхан ялангуяа Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тухайлбал, “FIFA2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Оросын багийг хассан. Мөн Дэлхийн регбигийн холбооноос Орос, Беларусийн тамирчдыг олон улсын регбигийн бүх тэмцээнд оролцохыг хоригложээ. Ерөнхийлөгч Владимир Путиныг Олон улсын жүдогийн холбооны хүндэт тэргүүний албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн байна. Энэ мэт олон улсыг хамарсан үймээний хажуугаар Бээжингийн өвлийн олимп ийнхүү Баасан гаригт нээлтээ хийх болжээ.
Бээжин-2022 өвлийн паралимпийн наадам эхлэхээс долоохон хоногийн өмнө НҮБ-ын тогтоолыг зөрчсөн Орос, Беларус улсын засгийн газруудыг буруутгаж буйгаа Олон улсын олимпийн хорооноос мэдэгдсэн. Эвлэрлийн гэрээг зөрчсөн энэ үйлдэлдээ хариуцлагаа заавал хүлээх ёстой гэж тэд үзэж байна. Удирдах зөвлөл нь улс төрийн төвийг сахих, шударга байдлыг эрхэмлэх зэрэг Олон улсын паралимпийн хорооны үндсэн зарчмуудад тулгуурлан ямар арга хэмжээ авахаа шийдэх юм.
Эх сурвалж: SCMP