Хорь гаруйхан хоногийн өмнө тогтвортой байсан нүүрсний зах зээл Орос, Украины дайны байдал хурцадсаны улмаас дахин эрчимжлээ. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн Даваа гариг (2022.02.28)-ийн байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 300.30 ам.долларт хүрч, өнгөрсөн 19 долоо хоногийн дээд үзүүлэлт болсон. Өнөөдөр (2022.03.03) нүүрсний үнэ тонн тутамдаа 435 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Украины хямрал нь түүхий газрын тос, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн урсгалыг тасалдуулах эрсдэл дагуулж буй юм.
Эрчим хүчний нүүрсний томоохон зах зээл болох Азид энэ төрлийн нүүрсний жишиг үнэ 46 хувиар өсч, дээд түвшинд хүрлээ. “Ice Futures Europe”-ийн мэдээлснээр, Австралийн Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ өнгөрсөн Лхагва гаригт тонн нь 140.55 ам.доллараар өсч, 446 ам.доллар болжээ.
Монгол Улс нүүрсний үнийн өсөлтийг алдалгүй ашиглах шаардлагатайг эдийн засагчид, шинжээчид онцолж буй юм.
Эдийн засагч Ж.Золжаргалын мэдээлснээр, геополитикийн үл ойлголцлоос үүдэн хоёр хөрш илүү ойртож байгаа утгаараа Орос талдаа нүүрсний нийлүүлэлт эерэгээр нөлөөлөхөөр байгаа аж. Энэ оны эхний сарын байдлаар Оросын төмөр замын нүүрсний тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал багагүй хувиар өсчээ. Өнгөрсөн намар, өвөл Оросын нийлүүлэлт нэлээн өссөн бөгөөд энэ өсөлт харьцангуй тогтвортой байх нь.
Монголын нүүрсийг Хятадын төвийн болон баруун хойд хэсгийн мужуудын гангийн үйлдвэрүүд голдуу авч хэрэглэж буй. Тэр уламжлалт зах зээлдээ байр сууриа илүү бататгах нь чухал болохыг тэрбээр онцолсон. Тиймээс энэ боломжоо алдахгүйн тулд нэгд, дэд бүтэц, төмөр зам, нүүрсний чанар гэсэн гурван зүйлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг ч хэлж буй юм. Үүний зэрэгцээ нүүрсний хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь техникээс илүү хоёр улсын харилцааны асуудал гэдгийг цөөнгүй удаа хэлж байсныг нь сануулахад илүүдэх юун.
Хэдийгээр хил гаалийн асуудал хүндрэлтэй байгаа ч нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар давж буй энэ үед талаар нэг овоолоостой байгаа “хар алт”-аа эдийн засгийн эргэлтэд оруулах нь юу юунаас чухал билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын дарга Си Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзах үеэрээ манай талаас 50-60 сая тонн нүүрс экспортлох боломжтойг илэрхийлсэн. Хятад улсын талаас манай улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах хэрэгцээ, сонирхолтой байгаа тухай харилцан санал солилцсон. Одоо л энэ “боломж”-ийг ашиглахын тулд яриа хэлцлээ лавшруулж, яаралтай тодорхой алхам хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй юм.
Зарим хүн Монголын говьд дэлгээстэй байгаа нүүрсээ энэ үеийг ашиглан борлуулж, ядарсан эдийн засгаа тэтгэхийг сануулж байна. Нүүрсний үнэ хурдацтай өсч, нэг вагон нүүрс 20.000 доллар гээд төсөөлөхийг ч зарим нэгэн сануулж.
Цагаан хад дээр өнөөдрийн байдлаар 6 сая тонн нүүрсний овоолго байгаа аж. Монголын нүүрсний 95 хувь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлт буурсны улмаас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн уурхайн олборлолт зогссон. Гэвч Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орон зай багагүй бий гэж тооцоолж байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Г.Ёндон “Цаашид нүүрсний дэд бүтцийн хувьд 2022 оноос эхлэн томоохон ахиц гарах хүлээлт байна. Тухайлбал, 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Холболтын цэгийг сая тохирсон бол одоо терминал байгуулах ажил шийдэгдэнэ. 80 гаруй хувьтай Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүрсний экспортыг 50 сая тонн болон түүнээс дээш хэмжээнд хүргэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан” гэж мэдээлсэн.
Ярьж болно, ажил хэрэг болгох нь өөр хэрэг. Хамгийн гол нь Монгол Улс нүүрсний экспортоос орлого олох боломжоо алдалгүй, бататгах хэрэгтэй. Үүний тулд хил гаалийн ажиллагааг шуурхай болгох, дэд бүтцээ хөгжүүлэх, нүүрсээ баяжуулж, чанарыг сайжруулах нь чухлыг давтъя. Бидний хувьд Хятадын зах зээлд ойр байдаг нь давуу тал. Гэхдээ биднээс гадна Орос, Австрали, Индонези, АНУ, Канад, Өмнөд Африк гэх мэт олон нийлүүлэгч буйг ч мартаж болохгүй.
Нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт, мянган тонноор, 2020-2022
Нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт, мянган тонн, сараар, 2021-2022
Сэтгүүлч 2022-03-03 202.55.188.45
Эрдэнэтуяа гэж энэ тэндээс дандаа хүний мэдээ хулгайлж нийтлэл шиг болгодог сэтгүүлч ухаантайн байх юм. Ичдэггүй юм байх даа,
иргэн 2022-03-03 64.119.24.170
Энэ Засгийн газар хийж бүтээхийн төлөө харинч дайчин шаргуу ажиллаж байгаа нь харагддаг. Амжилт хүсье. Нүүрсний төмөр замаа хурдалж, нүүрсээ угааж борлуулхад л цаг минут бүрийг алдахгй ажиллахыг хичээгээрэй.
Зочин 2022-03-03 66.181.161.115
Алив, Оюун-Эрдэнэ хүү, чи одоо энэ боломжийг алдахгүйн тулд доошоо сайд майдад үүрэг өгөөд суулгүй өөрөө тачигнаад дайрч ороод энэ боломжийг ашиглаатахаач!!! Тэгвэл чамайг ард түмэн хоосон чальчигч биш юм байна гэж итгэх болно!!!
Зочин 2022-03-03 115.130.143.176
Монголын засгийн газар ярихаас өөр юм хийж чадах биш дээ. Сайхан ярьж л чадна
Зочин 2022-03-03 213.87.89.93
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-03 107.116.83.5
Дайн сунжрах тусам Оросд ашигтай болж байна
Зочин 2022-03-03 107.116.83.5
Хятад үнийн хязгаар тогтоогоод Оростой100 сая тонн гэрээ үзэглэсэн байгаа гэхдээ гаргаж алтан боломж шүү
Oomygod 2022-03-03 66.181.179.97
Хятад улс авах хэмжээгээ нэмье гэж мэдэгдээгуй цагт та бид юуч гэж орилоод май шуу!!! Хятад манай улсыг атгаж дарамтандаа байлгах арга нь !!! Хилээ хаагаад ямар арчаагуй болхыг минь мэдруулж байна!!! Монголчууд Орос Хятадыг дээд доодгуй аргадаж амьдрах тавилантай болжээ!! Элбэгдорж АНУ дэлхий гэж солиорч байж 2 талын хершеес улам харилцаа муу болсон!!
Зочин 2022-03-03 54.36.118.162
БАТТУЛГА НҮҮРС ГАЦААСАН ЭНЭ ХҮНИЙГ ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ
Зочин 2022-03-03 66.181.161.115
Таван одтой 461-р зочид буудалд бүх насаар нь амраана!!!
Зочин 2022-03-03 103.161.242.15
За нөгөө төмөр замаа хурдхан ашиглалтанд оруулах цаг нь болжээ. Дэмий ярьж маргалгүй хөдөлцгөөе…
Зочин 2022-03-03 66.181.176.163
Орос агаа чинь зөвшөөрөх боловуу?
Зочин 2022-03-03 202.9.40.241
Боломжийг ашигладаг л байх хэрэгтэй. ангайж тайвширч удаан хурдгүй байснаас болж бид их алдсан биз дээ. Боломж дандаа олдоод байхгүй. улс төржиж хоорондоо хэрэлдэхгүйхэн шиг улс орныхоо хөрөнгийг арвижуулах нь зөв. Би баяжиж байгаа юм биш улс ашиг олох олохгүй нь надад хамаагүй гэсэн хандлагатай дарга нар маш их байна. Зарим нь бүр албаар хорлох гэж ажиллаж байна.
Зочин 2022-03-03 203.91.115.47
За нэг их опортунист хандлагаа жаахан азна даа. Маргааш Орос-Украйн эвлэрчихвэл, буцаад л үнэ буурах байлгүй дээ.
Зочин 2022-03-03 192.82.73.107
Жинхэнэ монгол сэтгэлгээ. Түр зуурын ашиг хонжоо олох гэж хөөрөх, яах вэ. Удаан хугацаанд зөв, тогтвортой ажиллаж ард иргэдээ тайван жаргалтай амьдруулах ухаан хэрэгтэй. Төмөр зам, дэд бүтэцээ хурдан зөв бий болгож бэхжүүлж, хөрш орнуудтайгаа зөв шударга харьцвал бид урагшилна.
Мөнх 2022-03-03 66.181.190.93
Ар халхын заяа их гэдэг. Элдэв долоон юм ярилгүй нүүрсээ ариухан борлуулахаа холбогдох хүмүүс нь бодог. Бүү садаа бол.
аа 2022-03-03 203.91.116.147
Орос нохдын балгаар төмөр замаа тавьж чадаагүй тэнэг улс чинй одоо яаая гэхэв дээ, харад харамсаад л сууж байхаас даа.
Зочин 2022-03-03 147.161.192.114
Нүүрс шиг хэрэгтэй юм байхгүй. Хайран юмаа гаргах гэж яарах хэрэг юу байна. Харин олсон мөнгөө л буруу гарын салаагаар урсгахаа болих хэрэгтэй байна.
зочин 2022-03-03 103.111.68.3
Төмөр замаа тавиагүй байж том том ярьж бэлэн амлах хэрэггүй байхаа.
ЗОЧИН 2022-03-03 192.82.74.185
ОДОО Л МАНАЙ НҮҮРС АЛТ БОЛДОГ ЦАГ ИРЖ, 1. АВСТРАДЛИД ҮЕР УСНЫ АЮУЛ НҮҮРЛЭЖ НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫН НИЛЭЭД ХЭСЭГ УСАНД АВТСАН, ХЯТАД АВСТРАЛИАС НҮҮРС АВАХАА БОЛЬЖ БУЙ, 2. ПУТИН, ОХУ УКРАЙНД ДАЙН ЗАРЛАСНААС НҮҮРСНИЙ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ ОГЦОМ ӨСЛӨӨ,ЭНЭ АЛТАН БОЛОМЖИЙГ БИД ЯАЖ АШИГЛАН АХИУ НҮҮРС ХЯТАДАД ГАРГАЖ, ВАЛЮТ ОЛЖ, ЭЗ-гаа СЭРГЭЭХ ВЭ ГЭДГЭЭР ТӨР, ЗАСАГ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2022-03-03 122.201.31.181
Путин гуайд баярлалаа гэж хэл.
МОНГОЛ ХҮН 2022-03-03 202.131.225.197
МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙГ ГАРТАА АТГАСАН МАН.ГАРУУД ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ХАРМААНДАА Л МӨНГӨ ХИЙЛГҮҮЛЖ БАЙЖ ХӨДӨЛНӨ. МОНГОЛ УЛСАА БОДОХ СЭТГЭЛ ТЭДЭНД ЁСТОЙ БАЙХГҮЙ ЮМНЫ НЭГДЭЭ.
Зочин 2022-03-03 59.153.115.161
Орос хятадыг үзэн ядагч ардчилагч нэртэй луйварчдаас бол харин тэд нүүрс бараг авахгүй биз. Төрийн толгойд Төвийг сахих бодлого хэрэгжүүлэгч МАН байгаадаа л хоёр хөрштэй хэвийн харилцаатай, худалдааны үр ашиг нь нааштай байна.Дайн үүсч нүүрсний үнэ нэмэгдэж ашиг хонжоо олох сайхан боломж гарлаа, сайн ашиглая гэж ирээд л манайхан ясны хулгайч зан гаргадаг аа болимоор юм. Нэр нүүрээ бодож байгаач. Ядаж энэ муухай авираа бага ч гэсэн нууж бай.