Ehlel Брэнд хүүхдэд зориулсан ухаалаг утас гаргахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Ehlel Брэнд хүүхдэд зориулсан ухаалаг утас гаргахаар боллоо

Ehlel Брэнд хүүхдэд зориулсан ухаалаг утас гаргахаар боллоо

Техник технологи хөгжиж дэлхий даяараа л ухаалаг системийг өргөн хэрэглэх болсон цаг. 2022 он гарсаар технологийн салбарт шинэ содон зүйлсийн нэг нь Ehlel  Брэнд Kids22 нэртэй хүүхдэд зориулсан ухаалаг утас гаргахаар болсноо мэдээлээд байна.

Ehlel Брэнд гар утасны дагалдах хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэж, хамгийн сүүл Hulan21 нэртэй ухаалаг утас зах зээлд гаргасныг бид мэднэ.

Харин энэ удаад хүүхдэд зориулсан ухаалаг утас хөгжүүлэн гаргана гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа тул уншигчид та бүхэнд тодруулга мэдээлэл хүргэж байна.

Ehlel Kids22 утас  нь 6-р сарын 1нд нээлтээ хийхээр төлөвлөсөн бөгөөд хүүхэд зориулсан хөгжүүлэлтүүдийг хийж ухаалаг утасны зохистой хэрэглээг бий болгох зорилготой гэж үйлдвэрлэгч үзэж байгаа юм байна. Ухаалаг утасны хэрэглээ хүссэн хүсээгүй хүн бүрд тулгарч байгаа энэ цагт өсвөр насны хүүхдийн ухаалаг утасны зохистой байдал нь бас нэгэн хөндөгдөж болохуйц сэдэв мөн үү гэвэл мөн.

Дараах утсыг хүүхдэд зориулсан гэдэг тодотголд багтаж байгаа давуу талууд нь :

Нүдний хараа болон сонсголд энгийн утаснаас 3 дахин бага сөрөг нөлөөтэй буюу хэт ягаан туяанаас хамгаалсан дэлгэцийн бүрхүүлтэй

Оюуны хөгжилд хэрэгцээтэй аппликейшн, тоглоом болон энтертайнмент өгөгдлийг мэдээллийн сандаа суулгасан. Энэ нь утсаа форматалсан ч хадгалагдсаар байна.

Цэнэгээ энгийн ухаалаг утаснаас 2 дахин удаан барина гэж байгаа.

Хүүхдийн аюулгүй байдалд:

-Байршил тогтоох системтэй

-Хүүхэд тань гэр, сургууль эсвэл очих ёстой тогтсон газраа очсон үед эцэг эх, асран хамгаалагчид мэдэгдэл очно

-Та хүүхдийнхээ үзэж буй контент, тоглож байгаа тоглоомыг хянаж болно. Мөн энэ утас нь сэтгэлзүйд нөлөөлөх ёс бус контентоос автоматаар хамгаалах тохиргоотой.

-Хүүхдийн тань утас элдэв вирусээс бүрэн хамгаалагдсан

-Таны хүүхэд ямар нэгэн аппликейшн гар утсандаа татах гэвэл танд хүсэлт ирнэ. Таны зөвшөөрлөөр тухайн аппликейшн татагдах юм байна.

-Та хүүхдийнхээ утасны хэрэглээг тодорхой цагт тохируулж болно. Утсаа ашиглах цаг, унтах цагийг тохируулснаар жишээ нь өглөө 7:00 цагт утас асдаг, орой 22:00 цагт утас унтардаг болно гэсэн үг.

-Интернетгүй үед болон дуу хаалттай үед утсаа олох боломжтой гэх давуу талуудтай байх юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг : +976 8054-2121 утсаар лавлаж болно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж