Байден "Стингер" пуужингаа Украин руу илгээв

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

LiveБайден "Стингер" пуужингаа Украин руу илгээв

Байден "Стингер" пуужингаа Украин руу илгээв

ОХУ-Украины түрэмгийллийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

20 : 49
2022-3-3

Хятад иргэн буудалцаан дунд шархдаж, амиа алджээ

received_3238425466480684

Хятад иргэн Украиныг орхин гарах гэж байгаад буудалцаан болж шархаджээ. Хятадын ГХЯ Лхагва гаригт Украины нутаг дэвсгэрээс гарах гэж байгаад нэг хятад иргэн буун дуугаар шархадсан нь Оросын түрэмгийллийн улмаас хятад иргэн амиа алдсан анхны тохиолдол болж байна гэж мэдэгдлээ.

Олон орноос ялгаатай нь Хятад улс өнгөрсөн Пүрэв гариг хүртэл Украин дахь 6000 орчим иргэнээ Украиныг орхин явахыг зааварлаагүй байсан юм.

Украйнаас 2500 гаруй хятад иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус яам мэдэгдэв.

17 : 37
2022-3-3

АНЭУ: Украины иргэдэд визгүй зорчих дэглэмээ цуцаллаа

Арабын Нэгдсэн Эмират улс Украины иргэдийг тус улсад 30 хүртэл хоног визгүй байх боломжийг олгосон дэглэмээ түр зогсоолоо. Оросууд Украин руу довтлоод зургаахан хонож, хэдэн зуун мянган Украин дүрвэгсэд эх орноосоо явсан энэ үед буюу гуравдугаар сарын 1-ний өдөр АНЭУ-д суугаа Украины ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд энэ мэдээг нийтэлжээ.

Элчин сайдын яамны фэйсбүүк хуудаснаа "Арабын Нэгдсэн Эмират улс 2022 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Украины Сайд нарын танхим болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын визийн шаардлагыг харилцан цуцлах тухай санамж бичгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно " гэж нийтэлжээ.

"Өнөөдрөөс эхлэн Украины иргэд буюу Украины иргэний гадаадад гарах паспорт эзэмшигчид АНЭУ-д зочлоход тохиромжтой виз авах ёстой" гэж мэдэгджээ. Дараа нь Элчин сайдын яамнаас энэ мэдээг “CNBC” телевизэд утсаар баталгаажуулсан байна. Гэхдээ 30 хоногийн визгүй зорчих бодлого АНЭУ-д одоо байгаа Украины иргэдэд хамаарахгүй аж. "АНЭУ-д жуулчны зорилгоор ирсэн, ОХУ-ын зэвсэгт түрэмгийллийн улмаас Украинд буцаж очих боломжгүй болсон Украины иргэдийн талаар Элчин сайдын яамнаас цаашид мэдээлэх болно" гэжээ.

16 : 07
2022-3-3

Украин хүн бамбай ашиглаж байна гэх мэдээг үгүйсгэв

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дэргэдэх Худал мэдээлэлтэй тэмцэх төвөөс Украины цэргүүд гадаадын иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байна гэсэн оросуудын тараасан хуурамч мэдээг няцаалаа.
Дайсны суртал ухуулгын эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эзлэн түрэмгийлэгчид "Энэтхэг оюутнуудыг Харьковоос эх оронд нь буцаахын тулд чадах бүхнээ хийж байна" мөн "Украины аюулгүй байдлын хүчнийхэн барьцаалагдсан тул тэднийг амьд бамбай болгон ашиглаж байна" гэх мэдээнүүдийг тараасан аж.
Украин улс дайны бүсээс гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэж Худал мэдээлэлтэй тэмцэх төв онцолжээ.
 
15 : 59
2022-3-3

Япон Украины дүрвэгсдийг хүлээн авна

Ерөнхий сайд Фумио Кишида Украины дүрвэгсдийг Япон улс хүлээн авч, “Их7” бүлгэмтэй хамтран хурцадмал байдлыг намжаахаа амлалаа.

Украины Японд суугаа Элчин сайд Сергий Корсунский "Украин одоо маш хүнд сорилттой тулгарч байна. Би Япон улсыг дэмжсэнд улсынхаа ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна" гэжээ.

15 : 38
2022-3-3

Канад "Газпром" болон "Роснефть"-д хориг арга хэмжээ авчээ

Канад улс Украины эсрэг түрэмгийллийн хариуд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөтгөжээ. “Канадын зүгээс Украин болон түүний ард түмнийг дэмжиж байна. Бид Оросын удирдагчдын түрэмгийллийн үйлдэл бүрийг болон дайн хийх чадварыг нь сулруулах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хүлээн авах болно” гэж Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдсэн гэж Укринформын сурвалжлагч мэдээлэв.

ОХУ Крымийг 2014 онд өөртөө нэгтгэж, хууль бусаар эзлэхийг оролдсоноос хойш Канад улс Оросын 850 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжид хориг тавиад байна. Энэ долоо хоногт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оросоос түүхий нефтийн импортоо зогсоохоор төлөвлөж байгаагаа зарлав.

15 : 21
2022-3-3

Байден "Стингер" пуужингаа Украин руу илгээв

274136814_379512817336912_8290538062445175538_n
Ерөнхийлөгч Жо Байден Украинд Оросын нисдэг тэргийг буудан сөнөөхөд ашиглагдах "Стингер" зенитийн пуужинг илгээжээ. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Баасан гаригт өөрийн твиттер хуудсандаа “Оросын үндэслэлгүй дайнаас хамгаалалт болгон Украинд нэн даруй 350 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхийг Батлан хамгаалах яам зөвшөөрлөө” гэж твиттер хуудсандаа бичиж байв.
"Арми Таймс" сонины мэдээлснээр, “Стингер” пуужинг шууд нийлүүлэх нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан цэргийн тусламжийн багцын нэг хэсэг юм. Пуужингууд нь мөрний тусгалтай зэвсгийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэт улаан туяагаар онилсон газартаа тусдаг аж. Энэ нь украинчуудад Оросын нисдэг тэрэгний бууны эсрэг туслах болно.
Тэтгэвэрт гарсан армийн дэслэгч генерал Жим Дубик "Стингер идэвхэжсэнийхээ дараа тоглоомыг өөрчлөх чадвартай" гэж хэлэв. Мөн "Оросуудын ажиллагаа явуулах чадварыг алдагдуулж, Украины чадварыг нэмэгдүүлнэ”гэв. Үүнээс гадна Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн Бямба гаригт хэлэхдээ "Түүний улс Украинд танк эсэргүүцэх 1000 зэвсэг, 500 ширхэг "Стингер" пуужин илгээхээр төлөвлөж байна. Энэ нь Германы өмнө нь үхлийн тусламж илгээхээс татгалзаж байсан бодлогын томоохон өөрчлөлтийг илэрхийлнэ. Германтай хамт Норвеги, Швед, Финланд зэрэг Европын бусад орнууд ч Украинд зэвсэг илгээхээр тохиролцсон гэж “Insider” мэдээлэв.
 
14 : 24
2022-3-3

Улс орнуудын хориг нэмэгдсээр байна

Орос Украин руу түрэмгийлснээс хойш дэлхийн хэд хэдэн орнууд хориг арга хэмжээ авч, Орос болон Беларусийг эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оруулж эхэллээ. Дэлхийн банк ОХУ болон Беларусьт үйл ажиллагаа явуулахаа зогсоож, "SWIFT" буюу аюулгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гуйвуулгын системийг ашиглах эрхгүй болголоо. Орос болон барууны эдийн засгийн дайн хүчтэй өрнөж байна.

Тодруулбал, АНУ болон барууны орнууд хамтран Оросын "Сбербанк" ба "ВТБ"-ын үйл ажиллагааг хүчээр хааж, ам.доллартой шууд харилцах боломжийг нь үгүй хийв. Түүнчлэн Францын сангийн сайд Бруно Ле Майр Оросын бараг нэг их наяд долларын хөрөнгийг хориг арга хэмжээний улмаас битүүмжилсэн байна. Донбассд болсон 2014 оны түрэмгийллээс хойш Олон талт хөгжлийн банк ОХУ-тай харилцаагаа таслан, ямарваа шинэ зээл, хөрөнгө оруулалт олгоогүй байдаг. Мөн тус банк 2020 оноос хойш Беларусьт шинэ зээл өлгөөгүй байдаг.

Харин биомасс халаах төсөл, ойн аж ахуйг хөгжүүлэх ажил, боловсролын шинэчлэл зэрэг идэвхтэй төслүүдийг багтаасан Дэлхийн банкнаас Беларусь улсад 2020 онд нийт 308 сая ам.долларын зээл олгохоор төлөвлөж байжээ. Дэлхийн банк 1990-ээд оны эхэн үеэс Орост 16 тэрбум гаруй ам.долларын зээл олгосон байдаг. Харин Оросын эсрэг Дэлхийн банк болон Европын холбоо хамтран ажиллаж Украины дүрвэсэн иргэдэд Европын холбооны орнуудад гурван жилийн хугацаанд оршин суух эрхийг нээж өгөөд байна.

11 : 24
2022-3-3

Оросын 7000 гаруй цэрэг амь үрэгдсэн гэв

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн  цэргийн зөвлөх Лхагва гаригт мэдээлснээр, Орос улс Украин руу цөмрөн орж эхэлснээс хойш Оросын 7000 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, олон зуун цэрэг , ахлах офицер олзлогджээ. Мөн Оросын армийн командлагч хүнд шархдаж, Беларусь руу эмчилгээнд явсан гэж цэргийн зөвлөх Алексей Арестович мэдээллээ.

Гэвч ОХУ болон Украин тус бүр амиа алдсан цэргийн тоог харилцан адилгүй мэдээлэв. ОХУ-ын батлан хамгаалах яам Лхагва гаригт хэвлэлд 498 Оросын алба хаагч алагдаж, 1600 орчим нь шархадсан гэнэ. Мөн Москвагаас Украины 2870 хүн алагдаж, 3700 хүн шархадсан гэж мэдээлсэн байна.

 Эх сурвалж: Reuters, Tass 

11 : 08
2022-3-3

НҮБ-ын санал хураалтаар ОХУ-ыг цэргээ гаргахыг шаардав

НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай ээлжит бус чуулганаар Москвагийн Украины эсрэг явуулж буй довтолгоог нэн даруй зогсоож, бүх цэргээ гаргахыг шаардан Оросыг дипломат байдлаар тусгаарлахыг шаардав. ОХУ-ын "Украины эсрэг түрэмгийлэл"-д зориулсан хориг арга хэмжээг гишүүн орнуудын 141 дэмжиж, 35 нь түдгэлзсэн ба таван орны гишүүд эсэргүүцсэн байна. Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей зэрэг улсууд ОХУ-ын саналын талд санал өгч, түдгэлзсэн орнуудын тоонд Хятад улс оржээ.

Ерөнхий Ассамблейн улс төрийн ач холбогдолтой санал хураалт нь Украины хувьд бэлгэдлийн чанартай ялалтыг илэрхийлж байна. Оросын уламжлалт холбоотон Серби хүртэл халдлагыг буруушаажээ. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензиа Москва энгийн иргэдийг онилсон гэх мэдээг үгүйсгэж, барууны засгийн газрууд чуулганы гишүүдийг ОХУ-ын эсрэг тогтоол батлахад шахалт үзүүлж байна гэж буруутгаж, хүчирхийллийг улам өдөөж болзошгүй гэж үзэж байсан. Гэвч АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс НҮБ-д суугаа Оросын 12 дипломатчийг гуравдугаар сарын 7-н гэхэд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан юм.

 

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж