Эрдэм шинжилгээний хурал: "Ирээдүйгээ төсөвлө"

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний хурал: "Ирээдүйгээ төсөвлө"

Европын холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам, "Unread Media" компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлээд буй. Тус аяны хүрээнд "Хэрвээ би Сангийн сайд байсан бол…" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаа "Ирээдүйгээ төсөвлө" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТУХАЙ

Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих, иргэд төсөв батлагдах үйл явцад саналаа оруулах боломжтойг олон нийтэд сурталчлах, үйл явцыг идэвхжүүлэх болон эрдэм шинжилгээний бүтээлд тусгасан санал санаачилгыг дэмжих, олон нийтийн хүртээл болгоход энэхүү хурлын эрхэм зорилго оршино.

Хамрах хүрээний хувьд Их, Дээд сургуулийн оюутнууд, Эрдэм Шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач багш нар оролцох боломжтой.

СЭДВИЙН ЧИГЛЭЛ

Тавигдах илтгэлүүд дараах дэд чиглэлүүдтэй байж болно.

Судлаачид:

  • Монгол Улсын төсвийн тогтвортой байдал
  • Алсын хараа 2050 хөтөлбөр ба төсвийн зарцуулалт
  • Тогтвортой хөгжлийн зорилт ба төсвийн зарцуулалт
  • Үр дүнд суурилсан төсвийн дунд хугацааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь
  • Цар тахлын төсөвт үзүүлэх нөлөөлөл, дүн шинжилгээ
  • Төсвийн зардлын тэгш байдал, хүртээмж, оновчтой хуваарилалт
  • Төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах боломж
  • Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны ил тод байдал
  • Төсөв ба дэд бүтэц, хөрөнгө оруулалтын үр өгөөж
  • Авто замын түгжрэлийг татварын бодлогоор зохицуулах

Оюутнууд:

  • Төсвийн орлого, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, орлогыг нэмэгдүүлэх боломжууд
  • Төсвийн зардлын тэгш байдал, хүртээмж, оновчтой хуваарилалт
  • Төсөвт үзүүлэх гадаад өрийн дарамт
  • Төсөв ба боловсрол, шинжлэх ухааны салбарын тулгамдсан асуудлууд
  • Салбарын бодлого ба төсөв
  • Иргэдийн оролцоо ба төсвийн ил тод байдал

БИЧИХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

ХЭЛБЭРИЙН ХУВЬД

– Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэл, эх сурвалж, ном зүйн бичилтэд олон улсын АРА стандартыг мөрдөх

– Ном зүй хэсгийн зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичих. Жишээ нь Баттулга, С., Болормаа, Г., Манлайбаатар, З., Нарантунгалаг, Б., Нарантуяа, Ч., Одмаа.П., Тамир, Ч., Түвшинжаргал, Д., ба бус. (2009). Шинэ институцийн эдийн засаг. Улаанбаатар, Монгол: Сэлэнгэпресс.

– Times New Roman үсгийн фонтоор 12pt хэмжээтэй, мөр хоорондын зай 1.5, 12-15 хуудсанд багтсан байх (Хавсралт хэсэг орохгүйгээр)

– Эрдэм шинжилгээний ажилтай холбоотой бүх файлыг PDF хэлбэрээр ирүүлэх

– Оролцогч өөрийн CV буюу товч намтрыг заавал хавсаргах

АГУУЛГЫН ХУВЬД

– Оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн хэсгүүдийг заавал багтааж, зохиогчийн эрхийг хөндөөгүй байх нь чухал. Тодруулбал, эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

  • Бүтээлийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
  • Товч хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Үндсэн хэсэг /Судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл хамаарсан дэд сэдвүүд байж болно/
  • Дүгнэлт
  • Зөвлөмж
  • Ном зүйн жагсаалт
  • Хавсралт

ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?

Уралдаан хоёр шаттай явагдах бөгөөд I шатанд оролцогчид судалгааны ажил болон илтгэлээ файл хэлбэрээр ireeduigee.tusuvlu@gmail.com хаягаар ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг судалгааны ажлуудыг сонгож дараагийн шатанд шалгаруулах ба II шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ 8 минутын хугацаанд биетээр танилцуулна.

Гуравдугаар сарын 16 – Судалгааны ажлын хураангуйг (abstract) хүлээн авах

I шат: Гуравдугаар сарын 25-ны өдрийг дуустал судалгааны ажлыг (full research paper) эцсийн байдлаар танилцуулга илтгэлийн хамт (presentation) хүлээн авах

Гуравдугаар сарын 28 – Нийт бүтээлээс дараагийн шатанд оролцох илтгэлүүдийг шалгаруулах

II шат: Гуравдугаар сарын 31-ний өдөр шалгарсан судалгааны ажлуудаас шагналт байруудыг шалгаруулах

ШАГНАЛЫН САН

Оюутан:
I байр: 1,200,000₮
II байр: 800,000₮
III байр: 500,000₮

Судлаач:
I байр: 2,000,000₮
II байр: 1,500,000₮
III байр: 1,000,000₮

http://posted.mn/c/sgm-research-conference

https://www.facebook.com/UnreadToday

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж