Японы 2D кафегаар зочлоорой

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Японы 2D кафегаар зочлоорой

Японы 2D кафегаар зочлоорой

Токиогийн Шин-Окубо дүүрэгт байрлах энэ өвөрмөц кафе нь 2019 онд нээгджээ. Кафе руу ороход хавтгай, хар цагаан хосолсон өнгөтэй, манганы зураг шиг харагддаг. Гэхдээ үйлчлүүлэгч үүдээр нь орж байж л бүх тавилга сэлт нь бодит гэдгийг мэдэх боломжтой. Энд гэрлийн тусгалыг ашиглаж оптик хуурмаг байдлыг бий болгодог ажээ. Хэдийгээр дотоод засал чимэглэл тэр чигээрээ хар цагаан 2D зураглалтай хэдий ч хоол, уух юмс нь бүгд тод өнгөтэй.

Гэрэл зурагчин Ауки уг кафед дарсан зурагнуудаа твитертээ оруулсан нь 124 мянган лайк авчээ. Зураг шиг харагдах энэ кафе нь хүмүүс сууж хооллож болдог жинхэнэ орон зай гэдгийг хүмүүс мэдээд маш их гайхсан байна. Токиод амьдардаггүй хүмүүсийн хувьд 2D кафегаар зочлох өөр боломж бас бий гэнэ. Тэр нь Осака хот дахь “Yona Cartoon”, Киото хот дахь “Ink Cafe” нэртэй газрууд юм. “Ink Cafe” нь 2021 оны гуравдугаар сард нээгдсэн байна.

Бодит ертөнцөөс түр ч болов зугтмаар санагдсан үедээ очиж үзэхэд тохиромжтой энэ кафегийн сонирхолтой зургуудаас хуваалцаж байна.

Эх сурвалж: JAPANTODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж