"Г.Батбаярын охины асуудал АН-аас тусдаа асуудал"

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

"Г.Батбаярын охины асуудал АН-аас тусдаа асуудал"

"Г.Батбаярын охины асуудал АН-аас тусдаа асуудал"

Ардчилсан намаас ээлжит бус XIII их хурал болон болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.03.03/мэдээлэл хийлээ.


АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Гуравдугаар сарын 5-нд АН-ын ээлжит бус XIII их хурал болно. АН-ын  үндсэн дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хорооноос хуралдуулах шийдвэр гарсан. АН бол өнөөдөр дарга цэрэг гэхээсээ илүүтэй дүрмээ өөрчлөх ёстой. Алтан толгойтой мөнгөн цээжтэй хорвоод хосгүй даргатай болчхоод тэрийгээ тойрч бүждэг нам бол АН биш. АН бол асуудлыг хамтын зарчмаар шийддэг. Хэн нэгэн даргыг дагаж далдагнадаг нам биш. Тэр утгаараа дарга руу хэт эрх мэдэл төвлөрсөн дүрмийг саармагжуулна. Ер нь хамтын удирдлагын зарчмаар явах ёстой. Энэ нь Ардчиллын зарчим.  Бодлогын нам болох, хариуцлагатай байх чиглэлд өөрчлөлт хийгдэнэ. Дээрх дүрмийн өөрчлөлтийг  намын их хурлаараа баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг намын их хурал шийддэг дүрэмтэй. 

Хуульч Г.Батбаярын охины асуудал бол намаас тусдаа асуудал. Тэр асуудлыг хуулийн байгууллага шийднэ. Хувь, хувьсгалын асуудлыг ялгаж сурах хэрэгтэй. Ер нь зарчмын хувьд хүний эрх чөлөөг хүндэтгэх гэдэг хамгийн чухал үнэт зүйл. Энэ соёлыг үлгэрлэж явах ёстой. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж