Европт хийн үнэ 59.4 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Европт хийн үнэ 59.4 хувиар өсөв

Европт хийн үнэ 59.4 хувиар өсөв

Лондоны ICE бирж дээр Лхагва гаригийн арилжаагаар Европт хийн үнэ 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн түүхэн дээд амжилтыг эвдэж, 1000 шоо метр нь 2230 ам.долларт хүрчээ. Ерөнхийдөө хийн үнэ 59.4 хувиар өсөв.

Нидерландын TTF бирж дээр хийн дөрөвдүгээр сарын фьючерс гэрээний үнэ 1000 шоо метр тутамд 2226 ам.доллар (мВт цаг тутамд 193.95 евро) болж өсчээ.

Гуравдугаар сарын 2-ны арилжаагаар хийн үнэ 1000 шоо метр тутамд 1500-2100 ам.доллар давсан байна.

АНУ, Европын холбоо, Их Британи улсууд ОХУ-ын хэд хэдэн хуулийн этгээд, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор бирж дээр хийн үнэ өссөөр буй юм.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж