Вакцины түр 4, суурин 154 цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины түр 4, суурин 154 цэг ажиллана

Вакцины түр 4, суурин 154 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.03/ түр дөрөв, суурин 154 цэгт 158 багийн 753 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 19, II тунд 36, III тунд 230, IV тунд 267, нийт 552 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.705 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж