"Хийн хоолой татах төсөл, Украины дайн зэрэгцэж таарсан"

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Хийн хоолой татах төсөл, Украины дайн зэрэгцэж таарсан"

"Хийн хоолой татах төсөл, Украины дайн зэрэгцэж таарсан"

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд талууд хоёрдугаар сарын 28-нд гарын үсэг зурсан. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан юм. Гэвч дэлхий даяар ОХУ-ын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж,  эдийн засагт нь хориг тавьж  байгаа энэ  үед төслийг эхлүүлэхээр болсныг олон хүн шүүмжилсэн.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Байгалийн хийн хоолойн төслийн асуудал шинэ асуудал биш. Төлөвлөгөөт ажлынхаа дагуу судалгааны ажил эхлүүлэхээр хоёр тал гарын үсэг зурсан. Тодруулбал,  2022-2024 онд ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурсан. Энэ төслийн ТЭЗҮ нь хийгдээд ОХУ өнгөрсөн нэгдүгээр сард Монголын талд гардуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-руу айлчлах үеэр шийдвэр нь баталгаажсан. Өөрөөр хэлбэл  цаг үе нь зэрэгцэж таарсан болохоос  хийн хоолой татах  төсөл урьдчилан  төлөвлөгдсөн байсан” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж