Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ЭМД-ын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааг 2 сарын хугацаанд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд цахимаар явууллаа. Өнөөдөр судалгааны нэгдсэн дүнг төвийн болон орон нутгийн нийт албан хаагчдад танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр үүрэг, даалгавруудыг өглөө.
Судалгааны гол зорилго нь ЭМДЕГ гэрээт байгууллагуудтайгаа хамтран ажиллах чиглэлд анхаарах шаардлагатай асуудлууд болон үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган явуулсан юм.
Судалгааг 11 асуумжийн хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн 1585 байгууллагыг хамруулан явуулсан бөгөөд ЭМД-ын байгууллагын үйл ажиллагааг САЙН гэж дүгнэлээ. Тухайлбал,
Та манай байгууллагыг хүнд сурталтай гэж боддог уу? гэсэн асуултад 1566 байгууллага хариулт ирүүлсний 84 хувь буюу 1315 нь үгүй гэсэн эерэг хариултыг ирүүлсэн байна.
Манай байгууллагаас тавьж буй шаардлага танд төвөгтэй, хэцүү санагддаг уу? гэсэн асуултад оролцогч байгууллагуудын 81 хувь үгүй гэсэн хариултыг өгсөн байна.
Холбоотой мэдээ