Үнийн санал ирүүлэх урилга

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Үнийн санал ирүүлэх урилга

Үнийн санал ирүүлэх урилга

Тендер шалгаруулалтын нэр: Театрын үзэгчдийн сандал худалдан авах 

Монголын Урлагийн Зөвлөл нь  бараа бүтээгдхүүн импортлогч эрх бүхий аж ахуйн нэгжийг язгуур урлагийн театрт үзэгчдийн сандал нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Худалдан  авах ажиллагааны мөрдөх журам: Компаниудын санхүүгийн чадавх, санал болгож буй бараа бүтээгдхүүний чанар, нийлүүлэх хугацааг харьцуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Бүтээгдэхүүний тодорхойлолт: Театрын интерьерт нийцэх загвар дизайнтай, төмөр бат бөх хийцтэй, угсраа залгаа биш зөөж болохоор, эвхдэггүй, түшлэгтэй сандлын нийт өндөр нь 80 см, суудлын өндөр 45см, суудлын өргөн 50*60 см, түшлэг ба суудлын зузаан 6 см, хар ба хөх өнгөтэй.

Тоо ширхэг 80-100,  Нийлүүлэх хугацаа: 60-80 хоногХанган нийлүүлэгч нь Санхүүгийн чадавх болон бизнесийн туршлагын дараах шаардлагыг нотлох баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд:

1.Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Наториатаар баталгаажуулсан байх/

  1. Татварын газрын цахим тодорхойлолт /дутуу төлөлт 0 байх, эх хувь/
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүйг батлах тодорхойлолт /Эх хувь/
  3. Борлуулалтын хэмжээ: 2019, 2020, 2021 оны Борлуулалтын орлогын дундаж нь 80 саяаас багагүй байх
  4. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Банк санхүүгийн байгууллагаас авах боломжтой зээлийн доод хэмжээг батласан тодорхойлолт ирүүлэх
  5. 6.Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан
  1. Санал болгож буй бүтээгдэхүүний зураг, хэмжээс дэлгэрэнгүй мэдээлэл, нийлүүлэх хугацаа

Үнийн саналыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний 11.00 цагаас өмнө цахимаар эсвэл шуудангаар илгээж болно. Сонирхсон этгээд бүтээгдэхүүнд тавигдах шаардлага ба үнийн санал авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цахим шуудан: heritage@artscouncil.mn, grants@artscouncil.mn

Утас:11319015, 11319017

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 402 тоот

Ш 38-р салбар, Ш/Х-491, Улаанбаатар-15170, Монгол улс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж