"Apple" бүтээгдэхүүнээ Орост борлуулахгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Apple" бүтээгдэхүүнээ Орост борлуулахгүй

"Apple" бүтээгдэхүүнээ Орост борлуулахгүй

АНУ-ын технологийн "Apple" компани  Орос дахь бүх бүтээгдэхүүн борлуулалтаа зогсоож, “RT” болон “Sputnik” программыг “App Store”-оос хассан байна. Мөн “Apple Pay” болон Орос дахь бусад үйлчилгээг хязгаарлажээ.  Тус компани Орост борлуулалтаа зогсоосноор Москвагийн эсрэг олон улсын бойкот ажиллагаанд нэгдэв. Дан ганц "Apple" компани эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна тус улсын кино урлагийн салбарыг дэлхий нийтээрээ эсэргүүцээд эхэлжээ.

 "Apple"мэдэгдэлдээ, "Оросууд Украин руу довтолсонд бид гүнээ санаа зовж байгаа бөгөөд хүчирхийллийн улмаас зовж шаналж буй бүх ард түмэнтэй хамт байх болно” гэж мэдэгджээ.

"Бид хүмүүнлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, дүрвэгсдийн хямралыг даван туулахад тусламж үзүүлж, бүс нутаг дахь багуудаа дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байна. Бид түрэмгийллийн хариуд хэд хэдэн арга хэмжээ авсан. Бид Орос дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтыг түр зогсоолоо. “Apple Pay” болон бусад үйлчилгээг хязгаарласан. “RT News” болон “Sputnik News”-ийг ОХУ-аас бусад “App Store”-оос татаж авах боломжгүй болсон " гэлээ.

Эх сурвалж: SKYNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж