АНУ: Орос дахь бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна | News.MN

АНУ: Орос дахь бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна

АНУ: Орос дахь бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна

АНУ: Орос дахь бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна

Америкийн нэгдсэн улсын  Үндэсний аюулгүй байдлын албаныхан Орост бизнес эрхэлдэг америкчууд болон АНУ-ын харьяат  компаниудын ажилчдын аюулгүй байдалд санаа зовниж байна.

Учир нь АНУ болон ЕХ-ноос ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээнээс болж тус улсад ажиллаж амьдардаг америкчуудын аюулгүй байдал болон гэмгүй нэгдсэн улсын иргэдийг  барьцаа болгож баривчлах үйлдэл гаргаж болзошгүй гэж ҮАБАныхан үзэж байна.  Мөн ОХУ-д суугаа америкчуудыг хүсээгүй зүйлийг нь албадан хийлгэх болон хууль дүрмийг зөрчүүлэх үйлдэл хийлгэж болзошгүй хэмээн "NBC News"-д мэдээлжээ.

 Нөхцөл байдлаас шалтгаалан Орост үйл ажиллагаа явуулдаг зарим томоохон бизнесүүдийг Путин барьцаалж магадгүй гэж Байдены захиргааныхан мэдэгдэж эхэлжээ.

Орос, Европын холбоо нь хоорондоо агаарын хилээ хаасантай холбогдуулан АНУ-ын засгийн газраас хэрхэн иргэдээ татан авах талаар төлөвлөж эхэлжээ. Гэхдээ Путин америкчуудыг барьцаалж магадгүй гэж үзэх тодорхой шалтгаан байгаа эсэх, эсвэл зүгээр л боломжит хувилбаруудыг урьдчилан таамаглаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Энэ тухай Орос дахь америкчуудын эрсдэлийг бууруулах тухай хэлэлцүүлэгт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын олон агентлаг, барьцааны асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Рожер Карстенс оролцсон гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: NBCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-02 202.21.108.195

Оросууд Европын зарим улсууд шиг тийм дебил биш л дээ.

Avatar

Зочин 2022-03-02 213.87.147.137

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-02 126.158.21.244

бүгдийн алхаач

Avatar

РАВДАН 2022-03-02 66.181.161.115

ОРОСУУД БАРЬЦААЛААД ХӨРӨНГӨНӨӨС ТАТГАЛЗУУЛАХ ХЭРЭГТЭЙ! ПОЛЬШУУД ТЭГЖ Л БАЙНА. АДИЛХАН Л БАЙХ ХЭРЭГТЭЙ!

Avatar

Зочин 2022-03-02 207.183.244.30

Chi odoo boliochee. chamd ugdug heden heden tsaas ni amidrald chin nemer boldog l baih. Tegehdee herev chi mongol hun uym bol eh oron ard tumnee bodooch! Zaa buur mongol ulsiin hugjliig heden zuunaar uhraaj bgaag ch yahav gehed ulaim tsaim aluurchniig ingej ulangasan demjij boldog uym uu? Arai uuruur heden tugrug olood amidraldaa nemerleh bolomj bololtsoo unen alga bn uu? Arai heterhii uym.

Avatar

Ovgon 2022-03-02 64.119.18.73

фашист путлерийн блиц ажиллагаа дампуурчэээ, хахахаха, украйнчууд путлерийн хуурамч үгэнд итгээд дайн болохгүй гэж бодож байсны улмаас эхний 3 өдөр жаахан цочирдсон, харин одоо украйны баатарлаг ард түмэн оросын эсрэг бүх нийтээрээ босож байна, бүх фронтоор оросын фашистуудын давшилтыг няцааж зогсоосон байна. дэлхий нийт фашист путлер ямар худалч хулгайч гэдгийг мэддэг боллоо. путлер дайны гэмт хэрэгтэн болох нь тодорхой боллоо. оросууд дийлэхгүйгээ мэдээд хэлэлцээр хийе гээд гуйгаад гүйж бна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж