Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын албаныхан Орост бизнес эрхэлдэг америкчууд болон АНУ-ын харьяат компаниудын ажилчдын аюулгүй байдалд санаа зовниж байна.
Учир нь АНУ болон ЕХ-ноос ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээнээс болж тус улсад ажиллаж амьдардаг америкчуудын аюулгүй байдал болон гэмгүй нэгдсэн улсын иргэдийг барьцаа болгож баривчлах үйлдэл гаргаж болзошгүй гэж ҮАБА–ныхан үзэж байна. Мөн ОХУ-д суугаа америкчуудыг хүсээгүй зүйлийг нь албадан хийлгэх болон хууль дүрмийг зөрчүүлэх үйлдэл хийлгэж болзошгүй хэмээн "NBC News"-д мэдээлжээ.
Нөхцөл байдлаас шалтгаалан Орост үйл ажиллагаа явуулдаг зарим томоохон бизнесүүдийг Путин барьцаалж магадгүй гэж Байдены захиргааныхан мэдэгдэж эхэлжээ.
Орос, Европын холбоо нь хоорондоо агаарын хилээ хаасантай холбогдуулан АНУ-ын засгийн газраас хэрхэн иргэдээ татан авах талаар төлөвлөж эхэлжээ. Гэхдээ Путин америкчуудыг барьцаалж магадгүй гэж үзэх тодорхой шалтгаан байгаа эсэх, эсвэл зүгээр л боломжит хувилбаруудыг урьдчилан таамаглаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Энэ тухай Орос дахь америкчуудын эрсдэлийг бууруулах тухай хэлэлцүүлэгт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын олон агентлаг, барьцааны асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Рожер Карстенс оролцсон гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж: NBCNEWS
Холбоотой мэдээ