"Олон улс агаарын орон зайгаа хязгаарлаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Олон улс агаарын орон зайгаа хязгаарлаж байна"

"Олон улс агаарын орон зайгаа хязгаарлаж байна"

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан өнөөдөр/2022.03.02/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Covid-19-ийн үед дунджаар 150 орчим агаарын хөлөг дамжин өнгөрдөг байсан бол өнгөрсөн долоо хоногт 200 гаруй болж өсч байсан ч сүүлийн гурван хоногт 110-120 болжээ. Олон улс агаарын орон зайгаа хязгаарлаж байна. Ингэхээр Монгол Улсад Ази Европыг холбосон агаарын зам оршдог тул агаарын компаниудын нислэгийн тоо эрс буурчээ. Орлого нь 78 хувиар буураагүй. Харин буурах эрсдэл бий.

Агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа тохиолдолд бид аюулгүй байдлыг нь хангаж, Монголын агаарын зайд навигацийн үйлчилгээгээ үзүүлэх бүрэн боломжтой. 2022 оны хувьд ИНЕГ навигацийн орлого гэж 150 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх ёстой. Нислэгийн тоо буурсан хэдий ч дайны нөхцөл байдал үүсэхгүй тохиолдолд агаарын орон зай, багтаамж, урсгалаа нэмэгдүүлэх, агаарын компаниудтайгаа хамтран орлого нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. ИНЕГ өдөр тутмын хоногийн нислэг төлөвлөлт, зуны болон өвлийн цагийн хуваарийг баталдаг. 2022 оны агаарын тээврүүдийн зуны цагийн хуваарийг баталсан" гэв.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Ачаа тээврийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-"Буянт-Ухаа" нисэх буудалд жилдээ 5-6 мянган тонн ачаа хүлээн авах чадалтай карго терминалтай байсан. Өнгөрсөн онд "Чингис хаан" олон улсын нисэх буудал ашиглалтад орж, жилдээ 12 мянган тонн ачаа хүлээн авах карга терминалтай болсон. Агаарын тээвэр, карго тээврийн ачаалал нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тус нисэх буудлын ачаа тээвэр 12 орчим тонн байсан. Цаашдаа нэмэгдүүлэх талаар, бусад нисэх буудлуудаа үүнд оролцуулах эсэхийг судалж байна. "Чингис хаан" олон улсын нисэх буудлын удирдлагуудын хэлж буйгаар хэд хэдэн барилга байгууламж бий гэсэн. Мөн хил гааль, хорио цээрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид үүн дээр хамтран ажиллаж байна.

-МИАТ-ийн асуудал ямар байгаа вэ?

-Үндэсний агаарын тээвэрлэгчид хэцүү байгаа. Зорчигч тээвэр 80-90 хувь буурсан. Одоо арай гайгүй болж байна. Өнгөрсөн өвөл захиалгат нислэгүүдийг МИАТ хийж байсан. Ази, Европыг холбосон ачаа тээврийн нислэгүүдийг хийж байна. Энэ утгаараа МИАТ-ийн үйл ажиллагаа нь харьцангуй сэргэж байна. Бээжин-Улаанбаатар-Парис, Истанбул-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэр хийгээд ашиг орлого нэмэглэж байсан ч харамсалтай нь  Украины дайнаас шалтгаалан тодорхой саатлууд гарах юм шиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж