2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 290,983,166 төгрөгийн үнийн дүн бүхий 703,721 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM +9.32%), "Ремикон" ХК (RMC +9.09%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.43%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -10.00%), "Монгол нэхмэл" ХК (MNH -8.94%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -8.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,625 ширхэг нэгж эрхийг 9,613,201 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 1 ширхэг бондыг 99,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.62% хувиар өсч, 39,372.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,596,290,797,576 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ