Тоёота кибер халдлагад өртжээ | News.MN

Тоёота кибер халдлагад өртжээ

Тоёота кибер халдлагад өртжээ

Тоёота кибер халдлагад өртжээ

Японы Тоёота моторс корпораци кибер халдлагад өртсөний улмаас дотоодын үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоосноо өчигдөр /2022.03.01/ мэдэгдлээ. Тодруулбал, хуванцар болон электрон эд анги нийлүүлэгч нь кибер халдлагад өртсөн тул 13 мянга орчим машины үйлдвэрлэл зогсч, хоцорчээ-.

Уг халдлагын ард хэн байгаа, ямар зорилготой байсан зэрэг мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. Орос улс Украин руу халдсантай холбоотойгоор япончууд барууныхантай санаа нэгдэн тэднийг шахаж эхэлсэн. Тодруулбал, Япон улс өнгөрсөн Ням гаригт АНУ болон бусад улс орнуудтай нэгдэж Оросын банкнуудыг "SWIFT" системээс хасах шийдвэр гаргасан. Мөн Украинд 100 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Гэхдээ энэ халдлага Орос Украины асуудалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Японы ерөнхий сайд Фүмио Кишида уг хэрэгт ОХУ оролцсон эсэхийг шалгана гэж мэдэгджээ. Тоёота компанийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг "нийлүүлэгчийн системийн доголдол" гэж тодорхойлсон.

Тоёота компанийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэг буюу 14 үйлдвэр нь Японд байдаг аж. Эдгээр 14 үйлдвэрлэлийн тэг зогсолт хэд хоног үргэлжлэхийг сайн мэдэхгүй байна гэлээ. Тоёотагийн харьяа “Hino Motors” болон “Daihatsu” компаниудын ажиллуулдаг зарим үйлдвэрүүд ч мөн адил тэг зогсолт хийжээ.

Тоёота нь ханган нийлүүлэгчдээс ирсэн эд ангиудыг нөөцлөхийн оронд шууд үйлдвэрлэлийн цэг  руу явуулдаг “Just-In-Time” үйлдвэрлэлийн анхдагч юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-02 202.21.107.118

ӨМХИЙ САМУУРАЙ НАР БОЛЖ ДЭЭ..

Avatar

Зочин 2022-03-02 213.87.147.137

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-02 66.181.160.3

"Орос улс Украин руу халдсантай холбоотойгоор япончууд барууныхантай санаа нэгдэн ТЭДНИЙГ шахаж эхэлсэн" -ийн "… тэднийг.." гэж хэнийг хэлж байна вэ? Олон тоон дээр бичсэнээр бол "барууныхныг" юм уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж