Хөсөр хаягдсан хувийн халдашгүй байдал

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Хөсөр хаягдсан хувийн халдашгүй байдал

Хөсөр хаягдсан хувийн халдашгүй байдал

Монголд алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй, хүний эрх, эрх чөлөөг “мартаад” уджээ. Үүний нэг нь хүний хувийн халдашгүй байдал. Энэ эрхийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед, хуульд заасан журмаар л хязгаарлах боломжтой. Гэвч хуулиудын давхардал, хийдлийн улмаас хүний хувийн халдашгүй байдал гэх ойлголт Монголын хөрсөнд буулгүй өдийг хүрэв.  Нэгэн жишээ дурдахад, “Атобусанд явсан дүүгийн минь ард нэг  эрэгтэй албаар очиж наалдаад, хөл гарыг нь оролдоод байсан гэнэ. Олон хүнтэй шахцалдаад явсан учраас хүмүүс мэдээгүй бололтой. Дүү минь маш их айсан шокийн байдалтай гэртээ орж ирлээ. Бид ямар нийгэмд амьдраад байна. Ер нь Монголд хүний эрх гэж байна уу” гэх пост 2020 онд тархаж байв.

Охид, бүсгүйчүүд автобус, гудамж, олон нийтийн газар явахдаа өдөрт багадаа 1-2 удаа бэлгийн дарамтад өртөж эсхүл хэл амаар доромжлуулдаг  аж. Эрэгтэйчүүд санаатай, санамсаргүй байдлаар охидын биед хүрнэ. Араас түлхэнэ, гөлөрч харна, дээрээс доош ширтэнэ, зөрөх үедээ биед нь хамаагүй хүрдэг.

Ийм нөхцөлд охид, эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд тухайн этгээдийг нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг. Угтаа бол Номингийн /хувь хүний/ халдашгүй байдал гэж ярих ёстой байтал хуульд олон  нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам гэж тодотгожээ. 

Өөрөөр хэлбэл, хүний хувийн халдашгүй байдалд халдвал ямар арга хэмжээ авах, хохирогчоос уучлалт гуйлгах, цаашлаад сэтгэл санааны хохирлыг үнэлэх зэргийг   хуульд нарийвчилж заагаагүй.

Тиймдээ ч олон улсын судалгааны байгууллага  Монгол Улсын хувьд хамгийн муу хамгаалдаг эрх нь Үндсэн хуулийн 16.13-т тусгасан хувийн халдашгүй байдал гэдгийг тодотгожээ.

ХЭРЭВ БИ БУСДЫН ЭРХИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ БОЛ,  НАДАД ЯМАР Ч  ХҮН ХАЛДАХ ЁСГҮЙ

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид Туулсан түүхээ харахаар хагас нүүдэлчин амьдралын хэв маягаас социалзимын үе рүү шилжихээр хүний эрхийн ойлголт харилцан адилгүй суурьтай байсан гэсэн  үг. Социалзимын үед бүгдийн эрх, хамтын эрхийг ярьдаг байлаа. Хамтаараа, нийгмээрээ, хөдөлмөрчдөөрөө, малчдаараа гэж ярьдаг нийгэмд хувь хүний эрх гэх үзэл товойх боломж байсангүй, ийм байхыг хориглодог байсан үе шүү дээ. Энэ суурь нь хувийн халдашгүй байдлын ойлголт ч сэтгэл санааны гэм хорыг тооцож, үнэлэх хөгжлийг олгоогүй юм болов уу даа.

Харин одоо дэлхий хавтгай болсон, өнөөдрийнх шиг цаг үед гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирол, нөхөн олговрыг тоооцох хууль тогтоомж, хэрэгжилтээ ч дараагийн шатанд ахиулах нь зүй ёсны хэрэгцээ юм даа. Хэрэв би бусдын эрхийг зөрчөөгүй бол,  надад ямар ч  хүн халдах ёсгүй. Энэ бол хүний хувийн халдашгүй байдал. Гэтэл нийтийн тээвэр, гудамж талбай зэрэгт хувийн халдашгүй байдал ихээр  зөрчигдөж байна. Хүний хувийн халдашгүй байдлыг  Зөрчил болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хуульд нэмж,  нарийн заалтуудыг  оруулах шаардлагатай” гэдгийг онцлов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж