Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно.
Тэгвэл МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ. Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон билээ. Шинэ хараат бус бие даасан сонгуулийн комиссын гишүүдээр дараах хүмүүс сонгогджээ.
Г.Батзаяа
Нас-39
Мэргэжил-Эрх зүйч
- Их засаг их сургуулийн хууль зүйн сургууль /2000-2004 он/
Ажлын туршлага
- Тээвэр хөгжлийн банкны дэд захирал /2005-2013 он/
- Заяа энд Золоо хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч /2013 оноос/
- Ай Ло Инновэйтив ХХК-ийн ТУЗ-ийн дарга /2013 оноос/
- Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч /2017 оноос/
Г.Батзаяа нь Ардчилсан намын гишүүн бөгөөд 2020 оны НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс дэвшиж байжээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ш.Раднаасэдийн төрсөн эгч Ш.Рагчиймаагийн хүү аж.
Г.Сэргэлэнбат
Нас-37
Мэргэжил-Эрх зүйч
- МУИС-ийн Хууль зүйн сургууль /2001-2006 он/
- БНСУ-ын KDI төрийн удирдлагын сургууль /Магистр 2010-2012 он/
Ажлын туршлага
- Дэлхийн банк, засаглалыг дэмжих төслийн зөвлөх /2006-2008 он/
- Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн /2008-2012 он/
- Сангийн яамны худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга /2012-2015 он/
- Нахиа импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал /2015 оноос/
Г.Сэргэлэнбат сангийн яамны худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга байх үед Ч.Улаан сайдаар нь ажиллаж байв.
Г.Энхсайхан
Нас-54
Боловсрол-Боловсрол судлалын доктор /2013 он/
- Улсын багшийн дээд сургууль /1985 – 1989/
- МУБИС /магистр 1997-1999 он/
Ажлын туршлага
- Говь-Алтай аймгийн БТСХ-д дасгалжуулагч /1989-1991/
- МУБИС-ийн БТС-ийн багш /1991-1999 он/
- МУБИС-ийн БТС-ийн Тэнхимийн эрхлэгч /1999-2017 он/
- МУБИС-ийн БТС-ийн Захирал /2017 оноос/
Олимпийн хорооны ерөнхийлөгчийн өрсөлдөөний талаарх “Олимпийн хороог хэн толгойлох вэ?” нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу?
Холбоотой мэдээ