Путины улстөрчид хэр хөрөнгөлөг вэ

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Путины улстөрчид хэр хөрөнгөлөг вэ

Путины улстөрчид хэр хөрөнгөлөг вэ

НИКОЛАЙ ПАТРУШЕВ

Путины аюулгүй байдлын ажилтнууд дундаас хамгийн хүчирхэг нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев юм. Тэрбээр 2015 онд өгч байсан ярилцлагадаа “АНУ нь Оросыг оршин тогтнуулахгүй байх эрмэлзлэлтэй” гэж хэлж байв. Өдгөө 70 настай Патрушевын хөрөнгийн хэмжээ 2020-2021 онд мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал сая ам.доллараас таван сая ам.доллар хүртлээ өсчээ.

АЛЕКСАНДР БОРТНИКОВ

Тэр бол Оросын Дотоодын тагнуулын агентлаг болох ФСБ-ын захирал юм. Алексей Навальныйг шоронд орсноос хойш түүнийг олон мянган иргэнийг баривчилж, иргэний нийгэмд тавих хязгаарлалтыг эрс чангатгасан гэж үздэг. Тэрбээр ихэвчлэн дотоод асуудлыг хариуцдаг гэх боловч барууныхны эсрэг үзлийг өдөөхөд чухал үүрэг гүйцэтгэж байж болзошгүй. Бортников 2018 онд Форбесоос гаргасан хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 78 дугаар байранд орж байжээ. Тухайн үед хөрөнгийнх нь хэмжээг 18.3 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байдаг.

СЕРГЕЙ НАРЫШКИН

ОХУ-ын Гадаад тагнуулын агентлагийн дарга юм. Нарышкин ерөнхийлөгч Путинтай тагнуулын бэлтгэл сургуулилалт хийх үеэрээ танилцаж байжээ. Түүний хөрөнгийн хэмжээг 1.5 сая ам.доллар гэж тооцоолсон.

СЕРГЕЙ ШОЙГУ

Тэр бол Оросын Батлан хамгаалахын сайд бөгөөд Путины хамгийн ойрын хүн юм. Тэд хамтдаа Сибирьт ан агнуур, буудлага хийдэг. Шойгу цэргийн хүн биш ч гэсэн 2012 онд Батлан хамгаалах яаманд томилогдсоноосоо хойш Крым хойгийг нэгтгэх болон Сирийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. ОХУ-ын Аюулгүй байдлын агентлагийн шинжээч Марк Галеотти түүнийг үндэсний эрх ашгийг хүчтэй хамгаалдаг боловч бусадтай барууны эсрэг үзэл бодолгүй гэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр түүний хөрөнгө нь 15 сая ам.доллар ажээ.

ВАЛЕРИЙ ГЕРАСИМОВ

Хуучин Зөвлөлтийн үеийн генерал бөгөөд туршлагатай цэргийн стратегич юм. Өдгөө ерөнхий штабын даргаар ажилладаг Герасимов нь Украины түрэмгийллийн төлөвлөгөөтэй нягт холбоотой хүн гэж болно. Түүнийг цэргийн офицероор ажиллаж байхдаа таван сая ам.долларын хөрөнгө хуримтлуулсан гэдэг.

АНТОН ВАЙНО

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тул Путинтай багагүй цаг хугацааг өнгөрүүлдэг. Европын холбооноос Путины ойрын хүмүүст хориг арга хэмжээ авахад Вайно хамгийн түрүүнд Сергей Шойгутай хамт багтжээ. Түүний хөрөнгө таван сая ам.доллар.

СЕРГЕЙ ЛАВРОВ

2004 оноос хойш Оросын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Түүнийг ерөнхийлөгч Путинд хамгийн их нөлөөлдөг хүн гэж үздэг. Хөрөнгийн хэмжээ нь 10-15 сая ам.доллар ажээ.

ЮРИЙ КОВАЛЧУК

Тэр бол Путинтэй албан бус, хувийн харилцаатай Оросын олигархи юм. Путиныг Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотын орлогч даргаар ажилладаг байхад тэд танилцаж байсан. “Юрий Ковалчук хэзээ ч төрийн алба хашиж байгаагүй. Гэхдээ тэр бол Оросын хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг бөгөөд үзэл суртлын хувьд Путинтэй маш ойр байдаг” гэж “All the Kremlin’s men” номын зохиолч Михаил Зигар хэлжээ. Өдгөө 70 настай олигархийн хөрөнгийн хэмжээ 650 сая ам.доллар.

Эх сурвалж: SKYNEWS, CELEBS AGE WIKI, CNN, FORBES, ABTC.NG, PROFILES INFO, CELEBRITY NET WORTH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж