Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна | News.MN

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1  километр төмөр замыг энэ оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэгвэл гуравдугаар сар хэдийнэ гарч, үлдсэн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалт дуусах эсэхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас тодрууллаа. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам товлосноор ашиглалтад орно. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдсан тул  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажлын явцтай танилцана” гэх мэдээллийг тус яамнаас өглөө.

Хэрэв төмөр зам гуравдугаар сарын 15-нд багтаж ашиглалтад орж амжихгүй байлаа гэхэд цаад хугацааг гуравдугаар сарын 20 хүртэл гэж тооцож байгаа бололтой. Эл бүтээн байгуулалтын ерөнхий захиалагчаар нь ажиллаж буй "Монголын төмөр зам" ТӨХКиас өгсөн мэдээллээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 97 хувьтай байна. Гуравдугаар сарын 15-нд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангахаар шахуу ажиллаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлж байгаа билээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хувьд хэлсэн үгэндээ хүрэхээр хичээж байгаа бололтой. Тэрбээр “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзахдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-нд нээх үүргийг өнгөрсөн нэгдүгээр сард  /2022.01.27/ өгч,  эс чадваас сайдын албан тушаалаасаа огцрохоо амласан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Халтар сайдад олон жил сунжирсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, төмөр замын ажлыг толгойгоороо хариуцахыг сануулж байв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-02 213.87.147.137

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-02 59.153.114.119

15нд ТЗ ашиглалтад орохгүй бол Халтар яг ажлаа өгөх үү. Худлаа…

Avatar

Харьцуулагч 2022-03-02 49.0.178.43

Тэгээд 500-аад км автозам, мөн тийм хэмжээний төмөр замтай болох хэний бухим хүргээд байна аа, монголууд хийгээд байгааг хараад уур нь хүрдэг юм уу? Ашиглалтанд хугацаандаа орж бүр боож үхэхэд хүргэх юм бол уу, Ашиглалтанд хугацаандаа орноо, орно. МОНГОЛоороо бахархаж байна. Хугацаандаа хийгээд дуусдаг юм шүү, итгэж байна.

Avatar

иргэн 2022-03-02 103.229.122.122

Гашуун сухайтад нүүрс сэлгэн ачих өртөөгөө хурдхан бариач ээ, Таван толгойгоос нүүр ачсан манай вагон өргөн царигаар явсаар урд хилийн боомт хүрнэ, харин цаашаа явж чадахгүй учир хятадын галт тэрэгний толгой хоосон вагоноо аваад ирнэ, энэ хоосон вагон руу нь шилжүүлэн ачих техникээ бэлдэх хэрэгтэй бус уу????

Avatar

иргэн 2022-03-02 103.229.122.122

Зүүнбаян-Таван толгойн төмөр засмаар ямар ачааг хааш нь зөөж түүнийг нь хэн авах нь огт тодорхойгүй байна аа, энэ тухай мэдээлэл байвал хэлнэ үү, бүдүүн баргаар зүйрлэж хэлбэл хүн огт суурьшдаггүй зэлүүд газар луу авто зам тавьсантай адил болчих вий.

Avatar

Зочин 2022-03-02 82.135.30.192

Chamd padlii baihgui udriinkhuu hooloo olohoo bod

Avatar

Зочин 2022-03-02 49.0.147.143

ene zamiig dagaad 20 garui uurhai bgaa

Avatar

Зочин 2022-03-02 139.216.75.82

Дарханы замыг Хитадаар бариулахгүй гэж гуцалдаж улилдаснаас болоод ийм олон жил болчлоо ш дээ!! Хитадууд тавьсан бол 2 сар л тавих байсан даа!! Үнэхээр солиорчихсон юмаа!!

Avatar

ХХХ 2022-03-02 64.119.21.167

Бичиг үсэгт тайлагдаагүй хирнээ юун шүүмжлэмтгий юм билээ. Бөөн алдаа

Avatar

Иргэн 2022-03-02 202.21.100.59

Ажил хийнэ гээд ингэж амлаад явчихвал дорхноо гольдрилдоо ороод явчих болов уу. Чадахгүй бол огцорно гэдэг амлалт бол маш том хариуцлага. Сайн байна өө

Avatar

Зочин 2022-03-02 202.9.47.28

Зам ашиглалтанд орлоо гэхэд түүгээр юу зөөх билээ? Зөөх ачаа, худалдан авагч, тээвэрлэгч байгаа юу?

Avatar

Зочин 2022-03-02 202.9.40.241

Дарханы замыг хтадуудааар бариулахгүй гээд энэ олон жил боллоо. Одоо хэнээр нь ч хамаагүй бариулж ашиглалтанд оруулаач ээ. энэ чинь олон улсын зэрэглэлтэй зам шүү дээ. гадаадын хүмүүс энэ замаар явахдаа гайхаж толгой сэгсрээд байна.гол зам нь ийм тасарсан алаг цоог гээд байна

Avatar

Зочин 2022-03-02 64.119.25.100

Бизнесийн талаар маруухан мөнгө унагаахдаа мэргэшсэн хүмүүс ажил хийж чадах уу

Avatar

иргэн 2022-03-02 103.212.119.199

Том бүтээн байгуулалт бүтэж байгаа юм байна уу. Ядаж Замын цагдаагийн гүүрээ бүрэн дуусгаач хүмүүс мартсан гэж бодоод орхиод байна уу. Үгүйл байх даа. Энэ гүүр хэдэн жил болж байна аа. Орох гарах хэсэг явган хүний зам байхгүй дуусгаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж