Брент нефтийн үнэ нэг торх нь 111 доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Брент нефтийн үнэ нэг торх нь 111 доллар давлаа

Брент нефтийн үнэ нэг торх нь 111 доллар давлаа
ALMETYEVSK, REPUBLIC OF TATARSTAN, RUSSIA – AUGUST 17, 2021: A pump jack operates in an oil field developed by Yelkhovneft, an oil and gas production board (NGDU) of Tatneft. Yegor Aleyev/TASSÐîññèÿ. Ðåñïóáëèêà Òàòàðñòàí. Àëüìåòüåâñê. Äîáû÷à íåôòè íà íåôòåãàçîäîáûâàþùåì óïðàâëåíèè (ÍÃÄÓ) "Åëõîâíåôòü" ÏÀÎ "Òàòíåôòü". Åãîð Àëååâ/ÒÀÑÑ

Лондоны ICE бирж дээр орон нутгийн цагаар 05:46 цагийн байдлаар Брент төрлийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсч, нэг торх нь 111.09 ам.долларт хүрчээ. Түүнээс хойш буюу 05:52 цагийн байдлаар Брент нефтийн үнэ 5.77 хувиар өсч, нэг торх нь 111.03 ам.долларт хүрч, ялимгүй буурсан байна.

Ийнхүү 2014 оны долдугаар сараас хойш газрын тосны үнэ нэг торх нь анх удаа 111 ам.доллар давлаа. Харин WTI газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5.68 хувиар өсч, нэг торх нь 109.28 ам.долларт хүрчээ.

Брент нефтийн  үнэ өнгөрсөн Даваа гариг (2022.03.01)-т 5.25 хувиар өсч, нэг торх нь 99.06 ам.доллар болсон бол WTI маркийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ 5.67 хувиар өсч, нэг торх нь 96.78 ам.долларт хүрсэн билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж