Өдгөө 95 настай Их Британийн хатан хаан II Элизабета долоо хоногийн өмнө Covid-19-өөр өвчилсөн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл түүний бие сайжирч, ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж эхэлжээ. Хатан хаан Ням гаригт Виндзорын эдлэнд байрлах Фрогмор шилтгээнд очсон. Тэнд хатан хааны гэр бүлийнхэн түүнийг Covid-19-өөр өвчилснөөс хойш анх удаа уулзахаар цуглажээ. Гэр бүлийн цугларалтанд ханхүү Уильям, Кейт, гүнж Беатрис, түүний бяцхан охин Сиенна, Кембрижийн гүн, гүнгийн ахайтан болон тэдний гурван хүүхэд ирсэн байна. Харин Фрогмор шилтгээнд амьдардаг гүнж Евгений, түүний нөхөр Жэк Брүүксбанк, том хүү Август нар тухайн үед гэртээ байгаагүй гэв.
Хатан хаан II Элизабет бие нь эрүүл байх үедээ өөрийн амьдардаг Виндзор шилтгээнээс нэг цагийн зайд байрлах Фрогмор хүртэл нохойгоо салхилуулахаар ойр ойр явдаг байв. Гэвч олон асуудал гарч, Covid-19-өөр өвчилснөөсөө хойш зочлоогүй байжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт гэртээ тусгаарлагдаж байхдаа хэд хэдэн уулзалтыг цуцалсан. Гэхдээ үүнд санаа зовоод хэрэггүй, вирусийн улмаас түүний хоолой нь сөөсөнтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээлэв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ