УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банктай холбоотой Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлт тавьжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудастаа “Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ахлан Хөгжлийн банканд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд хийгдсэн бөгөөд Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тавилаа” гэжээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны удирдлагууд мэдэгдэл хийсэн. Зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны зарим албан тушаалтан тухайн компанийн хувь эзэмшдэг зөрчил ч шалгалтын явцад илэрснийг Ж.Эрхэмбаатар дэд захирал дурдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг алдаа, дутагдал гаргахгүй, хараат бусаар ажиллах үүрэг өгсөн. Бид бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэсэн юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкинд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Холбоотой мэдээ