"Жи Тайм"-ын хохирогч нарыг НШШГГ-т хандахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Жи Тайм"-ын хохирогч нарыг НШШГГ-т хандахыг анхааруулав

"Жи Тайм"-ын хохирогч нарыг НШШГГ-т хандахыг анхааруулав

“Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.352 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо бий. Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны  долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс гадна:

  • Э.Оюунчимэгээс  11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах,
  • 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах,
  •  Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах,
  •  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн.

906 иргэний хариуцагчийн тухайд  “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж  сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд  тэднээс уг  6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.  

Тэгвэл Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан долоон тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг 11352 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа эхэлжээ. Улмаар холбогдох хэргийн хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах шаардлагатай талаар албаныхан мэдээлээд байна. Хохирогч иргэд өөрсдийн нэрийг дараах жагсаалтаас эндээс харах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж