Холливудын найруулагч Украинд баримтат кино хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Холливудын найруулагч Украинд баримтат кино хийж байна

Холливудын найруулагч Украинд баримтат кино хийж байна

Холливудын жүжигчин, найруулагч Шон Пенн ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааны тухай баримтат киноны зураг авалтыг хийж байна. Өдгөө 61 настай Шон Пенн нь “VICE World News” агентлаг болон “Endeavor Content” компанитай хамтран баримтат кино бүтээхээр ажиллаж байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт Киевт ирсэн ба Оросын хөрш орондоо хийж буй эзлэн түрэмгийллийн үнэнийг дэлхийд харуулахыг зорьж байна гэсэн байна. Киевт ирснийхээ дараа Шон Пенн Укрианы ерөнхийлөгчийн ордонд хэвлэлийн хурал хийжээ. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский түүнтэй авхуулсан зургаа инстаграмдаа оруулсан байна.  Тэрбээр Шон Пеннийн зоригтой алхмыг сайшааж буйгаа илэрхийлжээ.

Шон Пенн өмнө нь 2021 оны арваннэгдүгээр сард Донбасс дахь Оросын түрэмгийллийг харуулах өөр нэг баримтат киноны бичлэгийг хийсэн аж.  Тэрбээр олон жил дайны эсрэг, хүмүүнлэгийн ажиллагаануудад оролцож явснаараа алдартай. Тухайлбал, Гаитид болсон газар хөдлөлтийн дараа төрийн бус байгууллагын тусламжийн тухай өгүүлэх “Иргэн Пенн” нэртэй баримтат киног 2020 онд гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж