"Улаан цэцэг" киног 700 саяар бүтээсэн"

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Улаан цэцэг" киног 700 саяар бүтээсэн"

"Улаан цэцэг" киног 700 саяар бүтээсэн"

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд С.Удвал агсны танилцуулга байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан билээ. Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж буй.

Олны шүүмжлэлд өртөөд буй уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн. Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг гаарч, бага насны хүүхдүүд хохирч байхад эмэгтэй гишүүд дуу хоолойгоо нэгтгэдэггүй мөртлөө түүхэн эмэгтэйн нэр барьж, сурталчилгаа хийж байгаа нь олны бухимдлыг төрүүлж байв.

Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэлээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр  “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ киног хийхдээ Швейцарийн хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандив зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч, хандив, төслийн санхүүжилтээр киног бүтээсэн. Үндсэндээ “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Холбооныхоо удирдах зөвлөл болон аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэг, хүлээн авалт, хандив босгож, “Ундрам” сан ивээн тэтгэгчээр оролцсон” гэв.

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Жүжигчин Г.Ундармаа "Улаан цэцэг" киноны гол дүрд нь тоглож байгаа бөгөөд нийтдээ 200 орчим уран бүтээлч хамтран ажиллажээ. Нийтдээ 700 сая төгрөгийн өртгөөр “Улаан цэцэг” кино бүтсэн гэдгийг холбооноос хэлсэн юм. Энэ жил С.Удвал агсны 101 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёрдугаар сарын 23-нд С.Удвал агсны төрсөн өдрөөр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Киноны нээлт гуравдугаар сарын 8-нд болох юм.

Жүжигчин Г.Ундармаа “Манай нэгдэл эмэгтэйчүүддээ зориулсан уран бүтээл хийдэг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн, эрхийг  хөндсөн, тэдний дуу хоолой болсон уран бүтээл хийхийг зорьдог. Энэ удаа өөр төсөлтэй байсан ч Монголын эмэгтэйчүүдийн холбооны саналыг хүлээж авсан. Монголынхоо хойч үе болсон охидод үндэсний үлгэрлэн дууриах түүхэн эмэгтэйг танилцуулахыг зорьсон. Тэгэхгүй бол залуу үеийнхэн маань хэт гадаад кино үзэж, тэндийг шүтэн биширч байна” гэдгийг хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж