"Шатахууны хомсдол үүсэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

"Шатахууны хомсдол үүсэхгүй"

"Шатахууны хомсдол үүсэхгүй"

Шатахууны нөөцийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалайгаас    тодрууллаа.


ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортлоход ашигладаг төлбөр тооцооны сүлжээ олон улсын хоригт орсныг Монгол банк мэдээлсэн. Бид ОХУ-ын хэчнээн банкаар дамжуулан бүтээгдэхүүн авч байна?

-Зүүн Европт үүсээд буй цэргийн үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллагуудтай бид тогтмол уулзаж, мэдээлэл солилцож байгаа. Одоогоор үйл ажиллагаа хэвийн. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төлбөр тооцооны систем доголдвол авах арга хэмжээний тухай мэдээлэл солилцож байгаа. Одоогоор ямар нэгэн асуудал гараагүй. Удахгүй асуудал намжиж байдал хэвийн болох болов уу гэж харж байгаа учраас шатахууны нийлүүлэлт хангалттай, хэвийн байна.

Бидэнд байгаа мэдээллээр төлбөр тооцооны SWIFT системээс хасна. Гэхдээ газрын тос, байгалийн хийг хасахгүй гэсэн мэдээллийг хасахгүй гэсэн мэдээлэл байгаа.

Нөгөөтэйгүүр,  ОХУ-ын Роснефть компанийн  Монгол дахь “Роснефт Монголиа” нийгэмлэг рүү импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн худалдан авах мөнгөө шилжүүлэхдээ “Голомт” банкаар дамжуулдаг. Улмаар энэ мөнгийг “Роснефть” рүү шилжүүлдэг юм. Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг Роснефть компаниас нийлүүлж байна.

Нөөц төлөвлөгөөний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний зүгээс Хятадаас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа.

Тус улстай хиллэдэг аво тээврийн 5 боомтоор газрын тосны бүтээгдэхүүн импортлох бүрэн боломжтой. Шаардлагатай үед Хятадаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдсэн.

-Одоогоор импорт хэвийн үргэлжилж байна уу?

-Бид “Роснефть Монголиа” ХХК-тай утсаар холбогдож мэдээлэл авч байгаа. Тус компани гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлж байна.

Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний дийлэнхийг ОХУ-аас нийлүүлдэг. Цаашид Хятад болон Өмнөд Солонгос зэрэг улсаас бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэх үед бид Хятадаас тодорхой хэмжээний худалдан авалт хийсэн. Хэрэв шатахууны хомсдол дахин үүслээ гэхэд бид Хятад болон бусад улсаас газрын тос худалдан авах боломжтой.

Улсын хэмжээнд шатахууны 34 хоногийн нөөцтэй байгаа нь хангалттай хүрэлцэж чадах уу. Нөөц бүрдүүлэлт, худалдан авалтад хэрхэн анхаарч байгаа вэ?

-“Роснефть” ХХК-иас  бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байгааг мэдээлсэн. Цаашид ямар нэгэн доголдол гарахгүй. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 37 хоног, дизель түлш 38 хоног, А-80 авто бензин 66 хоногийн нөөцтэй байна. Үүнээс гадна ОХУ-аас ачигдсан бүтээгдэхүүнүүдийг тооцвол шатахууны 45 хоногийн нөөц бий. Энэ бол нэг сар 15 хоногийн нөөц учраас хангалттай гэсэн үг. Тиймээс шатахууны нийлүүлэлт хангамжинд санаа зоволтгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж