Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ:

2-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.  Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж