Европын парламент Европын холбоонд элсэх Украины өргөдлийг хүлээн авлаа. Элсэлтийн тусгай журам хэрэгжиж эхэлсэн байна. Европын парламентын энэхүү шийдвэрийг Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байна.
“Европын холбооны одоо гаргаж чадах хамгийн зөв шийдвэр бол Украиныг нэн даруй гишүүнчлэлдээ оруулах явдал юм.
Одоо Украиныг Европын холбооны бүрэн эрхт гишүүн болго. Түүхэн цаг үе нь үйл явдлын динамикийг үндсээр нь өөрчилж чадах агуу шийдвэрүүдийг шаарддаг. Энэ шийдвэр ердөө л ийм байна" гэж Кулеб бичиж байжээ.
Эх сурвалж: HINDUSTAN NEWS
Холбоотой мэдээ