“Gucci” ба “Adidas”-ийн хоршил

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

“Gucci” ба “Adidas”-ийн хоршил

“Gucci” ба “Adidas”-ийн хоршил

Миланы загварын долоо хоног өнгөрсөн сарын 22-оос 28-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жил Миланы тайзнаа “Versace”, “Prada”, “Fendi”, “MiuMiu” зэрэг акулууд 2022 оны өнгө төрхөө танилцуулав.

Энэ үеэр үзэгчдийн анхаарлыг татсан загваруудын нэг бол “Gucci” ба “Adidas”-ийн хоршил байв. “Gucci” брэнд Германы спорт хувцасны акул “Adidas”-тай хамтран ажиллах болсноо эдгээр загваруудаараа дамжуулан зарласан юм. “Gucci” өмнө нь “Balenciaga” брэндтэй хамтран “The hacker project” цувралаа танилцуулж байсан удаатай билээ. Уг цувралын онцлог нь спорт хувцсыг тансаг зэрэглэлийн хувцастай хослуулах байсан. Миланы загварын долоо хоног эхлэхээс өмнө “Gucci”-ийнхан хоёр брэндийн логог хослуулсан шинэ логогоо твитерт танилцуулсан. “Adidas”-ийн хувьд ч ялгаагүй тансаг зэрэглэлийн брэндтэй хамтарч буй нь анхны тохиолдол биш. Тэд урьд нь “Stella McCartney”, “Rick Owens”, “Yohji Yamamoto” болон “Prada” брэндүүдтэй хамтарч байжээ.
Загварын хувьд нэг хэлбэрт баригдаагүй, спорт хувцас хийхэд ашигладаг даавуун материалыг ашигласан гэдгээрээ онцлогтой. Тайзны үзүүлбэр эхлэхдээ хамгийн сонгодог бөгөөд Миланчуудын дунд хамгийн алдартай костюмны загвараар эхэлсэн. Энгэр дээрээ логотой, хажуугаараа канттай хослол болон “Adidas”-ийн гурван зураастай гутал гээд маш сонирхолтой дүр төрхийг бүрдүүлжээ.  “Adidas”-ийн хамгийн гол онцлог болох гурван зураасыг малгай, хүрэмний халаас, костюмны ханцуйн дотор, өмдний оёдлын дагуу гээд хаа сайгүй шингээсэн нь гол онцлог нь болсон байна. Түүнчлэн дээгүүрээ спорт хослолоос ялгаагүй харагдах улаан оруулгатай хар даашинз маш сонирхолтой байлаа.

Нийт 84 төрлийн загварыг танилцуулав. Үүнд уламжлалт цулгай, шоотой, сувдан чимэглэлтэй, хамба хилэн, гялгар материалтай гэх мэт бүх л төрлийн чамбай оёдолтой загварууд багтана. Уламжлалт, тансаг костюм дээр суурилсан спортлог, биед амар, өвөрмөц байдал нь энэ удаагийн загварын гол онцлог байлаа.


Эх сурвалж: FASHION UNITED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж