Хойд хөршөөс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээг эцэслэн баталсан. Эдийн засагчид болоод судлаачид эдийн засгийн өгөөжөөс гадна эрсдэлийг нь давхар тооцох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тиймээс эдийн засагч болоод тус төслийн хариуцагч нарын байр суурийг нэгтгэн хүргэж байна.
ТОМООХОН ЭРСДЭЛТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ӨНГӨЦ ХАРЖ БАЙНА
СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан:
-Монгол Улсын хувьд эдийн засгийн яг, ямар үр ашигтай болох нь эргэлзээтэй. Энэ төслийн эдийн засгийн үр ашгаас гадна Монгол Улсын газар зүйн байршил, гарч болзошгүй эрсдэлтэй зэргийг нь тооцолх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эрчим хүчний ханган нийлүүлэлт болон гео-эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх шаардлагатай.
Зарим эх сурвалжийн мэдээгээр 12 мянган ажлын байр бий болно, бүтээн байгуулалтын их ажил өрнөнө, дараа нь ашиглалтын зардал авна гэх мэтээр ярьдаг. Зөвхөн иймхэн зүйлээр том эрсдэл дагуулж болзошгүй төслийн эдийн засгийг үр ашгийг харж байгаа бол өнгөцхөн дүгнэлт болно.
Ийм хэмжээний ажлын байр бий болгох төслүүд Монгол Улсад цөөнгүй бий. Нөгөө талаас Монгол Улсын эрчим хүчний бодлогын баримт бичигт хараанд байгалийн хий ашиглах талаар ямар нэг зүйл дурдагдаагүй байдаг. Тэгвэл бид чухам яаж эдийн засгийн өндөр ач холбогдлыг бий болгох вэ гэсэн асуудал үүснэ. Тэгээд ч зөвхөн эдийн засгийн үр ашиг харж хийдэг зүйл биш. Үүний ард ярих, ярихгүй олон зүйлийг бид тооцох хэрэгтэй.
2018 онд Хятадын Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг тавьж, хүлээн авч нааштай шийдэхийг хүссэн байдаг. Тухайн үед чухам яагаад тийм санал тавьсан, түүнээс хойш үүний дагуу цөөнгүй яриа хэлэлцээр явагдаад байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа. Монгол яагаад ийм өндөр ач холбогдол өгөөд байгаа нь ч эргэлзээтэй.
ОХУ-тай холбоотой дэлхий нийтийг хамарсан сөрөг нөхцөл байдал үүссэн, тухайн улсын зүгээс зөвтгөх ямар ч бололцоогүй дайн тулаан, хүчирхийллийг өдөөж, дэлхийг цөмийн аюул заналаар сүрдүүлж байгаа энэ үед ийм алхмыг төрийн дээд түвшинд хийж байгаа нь маш болчимгүй алхам юм.
Миний хувьд эхнээс нь эргэлзэж байсан, одоо ч хэвээрээ. Ерөнхийлөгч нь очиж хүсэлт гаргаад, араас нь санамж бичиг, ТЭЗҮ гэх мэт олон зүйл хийх тухай ярьж, мөн үүнтэй холбоотой “Эрдэнэс газ” гэсэн төслийн бүтэц бий болж ч байх шиг. Бид чухам юунд ингэж хөөрцөглөөд байгааг ойлгоход үнэн хүнд байна. Түр зуурын хэдэн ажлын байрны төлөө Монгол Улсын эрх ашгийг эрсдэлд оруулж болохгүй. Бидний хувьд энэ төсөл ямар эерэг талтай, энэ нь бидний цаашдын хөгжлийн урт хугацааны бодлого, эрх ашигт нийцэж байгаа эсэх нь нотлогдсон байх шаардлагатай. Эсвэл төр засгийн энэ гэрээ байгуулаад байгаа нөхдүүд бидний энэ төслөөс олох эерэг тал, болзошгүй эрсдэлийг тайлбарлаж өгөх нь зүйтэй байх.
ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ НЬ УКРАИНЫ ХЯМРАЛААС ХАРАГДАЖ БАЙНА
Эдийн засагч Ч.Отгочулуу:
-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээ хийлээ. Эдийн засгийн өгөөжийн хувьд газар нутгаа ашиглуулсны төлбөр авах боломжтой. Бүтээн байгуулалтын үед олон ажлын байр бий болно. Мөн Орос, Хятадын хооронд үүсэх интеграцад илүү нэгдэх замаар бизнесийн шинэ боломжууд үүсэх боломжтой.
Гэвч геополитикийн эрсдэл өндөр байдаг нь Украины хямралаас харагдаж байна. Мөн дэлхий даяар эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж, Оросын эдийн засгийг санкцад оруулж байгаа үед төслийг эхлүүлэхээр болж байгаа нь цагаа олсон гэхэд хэцүү. Тэгээд ч Оросын компаниудын санхүү эдийн засаг хүндэрнэ. Монгол Улс ч мөн барууны хоригт орох эрсдэл үүсч байна.
Хятадад барууны зах зээл маш чухал. Барууны хоригт орвол Хятадын эдийн засаг хүндэрнэ. Хийн хоолойн хувьд Хятад мөн худалдан авах эсэхээ шийдэж өгөхгүй удаах байдал үүсч болзошгүй. Монголд нүүрс, занар зэргээс синтетик хий, дизель, бензин гаргаж авах боломж бий. Энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл хараат байдлаас гараад зогсохгүй экспортлогч болох ирээдүйтэй. Гуравдагч хөрштэй хамтарч энэ чиглэлд хөрөнгө оруулах нь зөв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ДЭД БҮТЦИЙГ ДАМЖУУЛСНААР ОЛОН УЛСЫН ТОГЛОГЧ БОЛЛОО
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байна. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно. Туршлагатай мэргэжилтнүүд ирж судалгааг хийнэ. Тиймээс дотоодын аж ахуй нэгжүүд, инженерүүд төслийн эхнээс нь оролцоод явах боломжтой.
Төслийн ажил гуравдугаар сард эхэлнэ. Эдийн засгийн өгөөжийн хувьд судалгааг ч аль аль талдаа хийж баталгаажуулсан. Техник, эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг "Газпром"-оос ч мэдээллээ.
Тогтвортой хамтын ажиллагаатай байж, хоёр хөрштэй эдийн засгийн хувьд хамтын ажиллагааг бий болгосноор инноваци технологид суурилсан ажлын байр олноор бий болно. Бид эрчим хүчний том дэд бүтцийг дамжуулснаар олон улсын тоглогч болж байна гэсэн үг. Тиймээс хийн хоолой тавих ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлнэ.
Зочин 2022-03-02 192.82.75.226
Геополитек талаас Амарсайханд ямарч дүгнэлт алга. Ер нь мэдлэг дутаж байна!!!
Иргэн 2022-03-02 66.181.161.59
Эдийн засгийн үр ашиг харагдахгүй бна. Монголд цахилгааны оронд хий ашиглах дэд бүтэц нэг ч байшинд байхгүй. 2.т Монгол улс зүүн баруун гээд хоёр хуваагдана. Яг гол дундуур нь Оросын мэдлийн газар болно. Орос хоолойн хамгаалалт гээд дотоодын цэргээ оруулна. Дээр нь байнга дарамтлана. Шалтаг олж бгаад Украйн ш г болгоно. Энэ асуудлаа ҮАЗ болон УИХ дээр сайн ярь тунгаа.
Зочин 2022-03-02 213.87.147.137
)))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-02 202.126.89.219
Амарсайхан: “Монгол Улс олон улсын тоглогч болж байна” гэжээ. Өөрсдөө ОУ тоглогчдын тоглоом болчихгүй зүйлээ л тооц! Мөн э/з-ийн өндөр үр ашигтай гэдгээ тооцоолол нтр батлаж харуулах хэрэгтэй шүү
Оноч 2022-03-02 202.70.34.30
Украйны асуудал бол хийгээ үнэгүй авах гэсэн санаархал шүү дээ… өчнөөн жил Европи-руу гаргадаг хийг нь дамжуулсан та нар өөр газраар дамжуулж чадахгүй юм чинь гэж бойкотлож Оросуудын нурууг нь авсанаас болсон. Гэрээгээ сайн хийдэг, гэрээгээ дагаж мөрддөг, ойлголцож чаддаг бол асуудалгүй шд. Украйнчууд Оросуудтай ойлголцоод хямдралтай үнээр аваад байх бололцоо байж л байсаншдээ. Өөрсдөө гэрээгээ мөрдөхгүй, төлбөрөө хийхгүй оросуудыг бол зовоосон шдээ. Арга ядаад хойд урсгал гэж баахан шатаалаа
Оноч 2022-03-02 202.70.34.30
хийг дамжуулж байгаа гээд давуу талаа ашиглаад томроод хааж хаячих гээд тэгээд баруунруу саймшраад…ер нь солиорч өгсөн л байдаг байхгүй юу.
Иргэн 2022-03-02 202.126.90.110
Том тоглогч боллоо гээд амарсайхан хөөрцөглөөд байх шаардлагагүй, юун тоглогч, ердөө нутаг дэвсгэрээ ашиглуулж байгаа, 2-т хийнээс тодорхой хувийг ашиглан гэр хорооллын үүсгэдэг утаанаасаа салъя, мөн нүүрсээр ажилладаг цах.станцаа хийгээр ажилладаг болгоё, мөн нэмж ийм цах.станц байгуулъя гэх зэрэг ажлууд байгаа.
Тэгээд ч өнөөгийн Оросын гадаад бодлогын чиг хандлага ойрын үед сайн тал руугаа өөрчлөгдөж болзошгүй гэсэн хүлээлт байна.
Зочин 2022-03-02 202.9.40.241
Эдийн засагчид гэх эдгээр нөхөд улс орны эрх ашгийн төлөө ярих ёстой. Тэрнээс биш улс төрийн аль нэг намын эрх ашгийн үүднээс үгүйсгэх, харлуулах, үл итгэлцлийг бусдаад өгөх байр суурьнаас яриад байж болохгй. Ямар ч баримт нотолгоогүйгээр зүгээр л хардаж ярьж болохгүй. Хийн хоолой тавих нь эдийн засагт ашигтай, хэрэгтэй гэдгийг олон эдийн засагчид шинжээчид хэлээд байна. Ангайж эргэлзэж эргэж буцаж байхад цаг хугацаа он жил улиран одсоор байна
Sana 2022-03-02 24.15.5.204
Ahaa.manai.nutagaar.dairuulsan.hiin.hooloiniihoo.tolboriig.avah.gesen.um.Uygeed.h*****d.baigaam.bid.ta.nariig.tembuunees.chin.salgasan.bizdee.honinuudaa.Jaa.ahaa.orshoogoorei.gej.l.haragdaad.bndaa
Оноч 2022-03-02 202.70.34.30
Харин тийм болгохгүйн тулд анхны суурь гэрээн дээр л алдаж болохгүй. 2009 оны ОТ-ын гэрээн дээр суурь гэрээн дээрээ алдчихсан. Шороогоо өгөөд байгаа хирнээ 2.3 тэрбумын өрөнд орж үзэв монголчууд. Ингэж гэрээ хийхгүй ээ…
Иргэн 2022-03-02 202.126.88.133
Дэлгэрсайханд санал нийлэхгүй байна. Англичууд эдийн засагч гэж хэзээ ч санал нийлдэггүй хүмүүсийг хэлдэг. Эрсдэлгүй зүйл хаа ч гэж байдаггүй. Харин түүнийг ухаалгаар урьдчилан харж, ойлгож, түүнээс гарах арга замыг нь олох бүхнээс чухал. Тиймээс ч хямралыг боломж гэж харья гэдэг биз дээ! Энэ төслийг хэрэгжүүлэхэд бие сэтгэлээ зориулж, тууштай ажиллах чадвартай баг, хүмүүсийг зангидан улс төрөөс ангид ажиллах шаардлагатай. Ашиг, авилга, нэр төрд дуртай хүмүүсээс хол байлга. Шударга шалгуур тавь
Иргэн 2022-03-02 202.126.88.133
Дэлхий даяар нүүрснээс татгалзаж байхад хийг Монголын нутгаар дамжуулах төсөл, цаашлаад ДЦС-аа хийгээр ажилладаг болгоход анхаарч одооноос ярьж хийхгүй бол хэзээ хийх юм! ОТ-г ярьсаар 10 гаруй жил болоход Монгол улсад ашгаа өгөөгүй л байгаа, бидэнд хийн хоолой шиг том төслийг хэрэгжүүлэхүй бол эдийн засгийн дорвитой том төсөл алга байгаа биз дээ? Манай талаас хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардсан төсөл шдээ. Алийн болгон газар нутгаа ухаж төнхөх, уул уурхайн төсөл гэж ярих юм!
Зочин 2022-03-02 59.153.115.161
Одоо нэгэнт энэ асуудал шийдэгдэж, гэрээ хэлцэлт гарын үсэг зурж, ажил хэрэгжээд эхлэсэн ихээхэн зардал гаргасан.Бйд өөрсдөө хүсэлт тавьж, олон жил хөөцөлдөж байж эхлүүлсэн. Ийм ажил газар сайгүй хэрэгжиж үр ашигтай нь нэгэнт ил болсон зүйл. Монголын эдийн засгийг сэргээх,ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд тун чухал төсөл.Төслийг нураавал бид хариуцлага хүлээнэ. Одоо элдэв зүйл ярьж, хүмүүсийн сэтгэл санаагаар тоглох хэрэггүй.Төсөл хэрэгжүүлэх түргэн хий.Үр ашгийг эрт хүртэхийг бод
Данко 2022-03-02 76.123.139.230
Хийн хоолойг Оросууд хэзээ ч Монголын нутгаар тавихгүй. Нэгд. Хятад аль эрт өөр улсын нутгаар дамжуулж хийн хоолой авагүй гэж мэдэгдсэн. Хоёрт: Сибирийн хүч хийн хоолойн маршрутыг харахад л Монголын нутгаар дамжуулах шаардлагагүй гэдэг нь харагдана. Энэ бол ЖОНХУУРСАН дээрэмчиний санаа. Тэр Баянгол зочид буудлыг сейфнийх нь мөнгөөр луйвардаж авсанаас хойш мөнгө гэдэг зүйл хялбар олддог юм байна гэж бодох болсон.
Зочин 2022-03-02 107.77.228.139
Zuv yum erdemted helje
Зочин 2022-03-02 66.181.170.73
самарсайхан нэг л бөөрөнхий юм шаагаад байгаа юм даа. от шиг зөвхөн өөртэй ашигтай гэрээ хийгээд зайлах гээд байна уу энэ бургас
Xaxa 2022-03-02 66.181.161.39
Ene yu ch shiidehgui shde. Zugeer yari gesniig yarij bui amitan
зочин 2022-03-02 202.9.46.5
Ямарч нөхцөлд хөрш хоёр оронтойгоо найрамдалтай нөхөрсөг харьцаатай итгэл дүүрэн ажилла Эдийн засгийн тооцоо судлагаа хийсэн болж мэдэмхийрсэн эдийн засагчид улс төржиж байгаа нь хэнд ашигтай юм бол
Зочин 2022-03-02 192.82.69.155
Яг хэдэн төгрөгийн ашигтай вэ? 1 жилд 1 төгрөг үү эсвэл 1 тэрбум ам.доллар эсвэл 100 сая рубль үү? Өндөр ашигтай гэсэн бөөрөнхий, бүрхэг, тодорхойгүй хариулт өгмөөргүй байна. Дубайн гэрээ шиг өрөнд орчихгүй байгаа?
Бодол 2022-03-02 66.181.190.32
Маш болгоомжтой хандах асуудал гарцаагүй мөн. Одоогийн нөхцөлд Оросууд шахаад л байгаа байх л даа. Гэхдээ аль болох цаг хугацаа хойшлуулж, чадахгүй биш бүтэлгүй хандлагатай байх нь хожих байхдаа.
Зочин 2022-03-02 43.228.129.131
Монгол улс олон улсад ялангуяа бүс нутагтаа эдийн засгийн нөлөөтэй болох ёстой, алийн болгон айж бэргэж эрсдэл энэтэр гэж америк барууны орнууд яах бол гэж жижгэрэх хэрэггүй. Байгалын хий дамжуулах хоолой бидэнд асар их ашигтай байх болно.
Зочин 2022-03-02 107.77.228.139
Ашиг ?
Тодорхой хэлдээ
Зочин 2022-03-02 66.181.160.70
Хийн хоолой баригдана. Асуудалгүй. Арыг нь ах нь даана.
Зочин 2022-03-02 107.77.228.139
Украйнад ах нар харуулаж бн.
30 онуудад ах нар харуулсан.
Чингис Батхааны уеийн бурлаки/барлагууд
Зочин 2022-03-02 202.21.97.30
ЯГ ЮУГАА ЭРСДЭЛ ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГААГАА ТОДОРХОЙ НЭРЛЭХГҮЙ БАЙЖ ИНГЭЖ БИЧИХ Ч ГЭЖ ДЭЭ… ЭНЭ БОЛ ОРОСЫГ МУХАРЛАХ ГЭСЭН БАРУУНЫ ДАЛД ЯВУУЛГА Л ГЭЖ ШУУД ХЭЛЭХ БАЙНА ДАА. ТЭГЭЭД Ч АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ ГЭЖ 2 ХӨРШТЭЙГӨӨ ХАА БАЙГАА БУСАД УЛСААС ТОХОЙ ИЛҮҮ ӨНДӨРТ ХАРИЛЦАЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛС ХОЖНО ШҮҮ!!!
Зочин 2022-03-02 195.46.106.44
Ер нь бол томоохон төсөл хийхдээ анхаарах л асуудалуудыг хөнджээ. Гэхдээ энэ хоолойн хувь д биднээс ямар ч хөрөнгө гарахгүй, бид зөвхөн газар нутгаа ашиглуулсаны мөнгөө авна. Мөн өөрийнхөө шаардлагатай хэмжээгээр хийг хямд үнээр авна, гэх мэт өөрсөдөө их хутгалдахгүй нөхцөлүүдээ тавиад явуулвал бидэнд ашигтай л даа. Гэвч ийм том төслүүдийг дагалдсан цаашдын э/з ийн болон улс төрийн шаардлагуудаа нөхцөл болгож гэрээндээ тусгаж явах ёстойг олон улсын практик харуулаад байгааг онцгой анхаарах ёстой
Зочин 2022-03-02 66.181.183.70
Хоолой тавиулбал хоолой дээрээ хутга тавиулсантай ялгаагүй болно.Орос хаа байсан 1949 онд байгуулсан хамтарсан төмөр замын гэрээгээ одоо болтол бараг өөрчлөөгүй хамаг хоцрогдсон техник сэлбэгээ монгол руу шахаж нефьт төмөр зам зэргээр монголыг дарамталсаар өдий хүрч байна.Манайх одоо болтол төмөр замаа өөд нь татаж гурадагч орны хөрөнгө оруулалт орчин үеийн техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх эрх мэдэлгүй оросын дарамтанд явж байна.
Зочин 2022-03-02 66.181.180.250
Энэ Отгочулуу чинь арай зүүдлээд байгаа юм биш биз??? Хэзээ Монголд нүүрс, занараас хий, бензин, дизель түлш гаргаж авч байсан юм бэ??? Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг хий хоосон мэдэмхийрч хамаагүй юм бураад дэмий байх. Салбарт нь ажиллаж байсан хүний хувьд хэлж байна.
Зочин 2022-03-02 202.21.96.212
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ДЭД БҮТЦИЙГ ДАМЖУУЛСНААР ОЛОН УЛСЫН БИШ ОРОС УЛСЫН ТОГЛОГЧ БИШ ТОГЛООМ БОЛЛОО
Иргэн 2022-03-02 103.136.254.8
МУ нь хоер хөршийн хувьд жийргэвч улс. ЭЗ болод бүх зүйлс энэ 2 улстай холбоотой. Мөн манай иргэд хятадаас их айж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хийн хоолойг татах нь геополитекийн хувьд бидэнд ашигтай. Оросын хамгаалалтад орж явна гэсэн үг. Украйнтай холбооотойгоор Хятад улс монгол руу орж ирэхгүй нь тодорхой боллоо.
Хийн хоолой монголд орж ирсэнтэй холбоотойгоор Станцуудыг газаар холбож болохгүй. МУ -д юул бна Нүүрс байна.
saraa 2022-03-02 66.181.180.128
маш зөв шүү, ер нь 2 хөрштэйгээ сайн харилцаатай байж Монгол хожино шүү
иргэн 2022-03-02 66.181.186.10
Хоолой тавихад зээл авч улсын өр нэмэгдэнэ биз Дэмий юманд орооцолдож байна Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч болох вий
Zochin 2022-03-02 147.161.194.120
3 хан сая хүнтэй байж хэрэгтэй хэрэггүй дэмий юманд цаг мөнгөө үрж байх юм. Эрдэнэт, Оюу толгой, Таван Толгойгоосоо олж байгаа мөнгөө л зөв, үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Цахилгаан станцаа хурдан барих хэрэгтэй. Цахилгаан хямд хүрэлцээтэй байх юм бол утааны асуудал ч шийдэгдэнэ, цахилгаан машинаа унаад бензиний хамаарлаас гарна.
Цог Мн 2022-03-02 66.181.161.116
ГҮЙХ НОХОЙД б**х НОХОЙ СААД!
ЮМ ХИЙХ ГЭЖ БАЙНА. НҮҮГЭЭД ЯВЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ 2 ХӨРШТЭЙ ЮУ Ч ХИЙСЭН ЯАДАГ ЮМ. УДАХГҮЙ ЭНЭ ХЭЛСЭН ҮГИЙГ НЬ ПОПУУД ШҮҮРЭЭД ӨЧҮҮХЭН АЛДАА БҮР ДЭЭР ШААЖ ӨГНӨ. ӨӨРСДӨӨ ЗАЙЛААРАЙ МОНГОЛООС. ХУЦАХ БИШ БҮТЭЭН БАЙГУУЛЖ БГААДАА ЗАЙ ТАВЬ. ТАМЫН ТОГООНЫ НОВШНУУД
Зочин 2022-03-02 223.62.219.76
ㆍ
ЗОЧИН 2022-03-02 202.126.89.117
ОРОСУУДЫН ГАРТ ОРВОЛ ЯАДГЫГ ХАРЖ БАЙГАА БИЗ ДЭЭ ! МОНГОЛ РУУ БОЛ з****г Ч ХЭРЭГЛЭХГҮЙ !
Зочин 2022-03-02 43.242.243.241
худлаа цэцэрхэхээ больчих ванга бололцох гээд хэрэггүй орсын дайралт нойрмог барууны үзлийн эсрэг үйлдэж буй цочоолт орос ороноос хөндийрөх арга үгүй хувь заяа ийм харин үе үеийн төрийн зүтгэлтнүүдийнхэ түүхт замнал үлдээсэн захисан зүйлийг дагахаас илүү шийдэл одоодоо үгүй харин монгол улс асар их хөгжилтэй шинжлэх ухаан технологи оюун ухаанаараа дэлхийд манлайлах хэмжээнд очихоороо өөрөөр дуугарч болох юм тийм боломж бий яагаад гэвэл манай монгол түмний залуусын тархины хөгжил өөр онцлог
Зочин 2022-03-02 122.201.24.74
Хувь хуний хувьд эгэ тослийн ач холбогдлыг ойлгохгуй эргэлзэж байсан Анх Яэлбэгдорж фортуна Ябатбаяр талийгаач ябатчимэг нар л хийн хоолой гэж маш их ярьдаг байсан ядараа нь МАН ыхан ч судалгааны байгууллагууд олгож аваад дэмжээд байсан ОРОС хятад биш манайх л эгэ саналыг зутгуулээд байсан шуу Одоо болтэргэж буцах хэрэггуй байхаа Аль болохоор ур ашигтай болгох талаас нь ярих хэрэгтэй
Орос түрэмгийлэлээсээ болж 2022-03-02 192.82.71.199
Орос Украйн руу түрэмгийлээд олон улсад нэр хүндээ алдаад ирэхээрээ ингэж шавдуулж байгаа юм. Манайхан хамаагүй дагаж далбагнаж байж олон улсын хоригт орчих вий. Тэгвэл ч хохирол нь мөн ч хүнд тусна даа. За тэгээд манайхан орос нар гээд тэдний үгийг үг дуугүй дагах байх аа даа
Зочин 2022-03-02 64.119.23.247
Gas yag l arhi ramhi shig neg heregleed ehelbel garch chaddagui yumdaa. Odoo europe amaa barij baina. Buh yum gasnaas hamaaraltai bolchihson. Odoo ergeed nuurs uned orno
иргэн 2022-03-02 202.21.96.212
Энд ерөөсөө энэ хийн хоолойноос салбарлаж улаанбаатар хотоо УТААНААС САЛГАХ талаар хэн ч ярихгүй юм. Утаанаас салах боломж л гэж харж байна. Бусад нь түй ч падлий байхгүй.
Зочин 2022-03-02 66.181.186.140
манайд хэрэглүүлнэ гээгүй шдээ. зөвхөн дамжуулан өнгөрүүлнэ. тэрнийхээ шанд бөөн хамгаалалтын зурвастай газартай болно. манайд түй ч ашиггүй
иргэн 2022-03-02 202.131.253.146
Нүүрсний утаанаас салах гээд дайны утаанд автчих вий дээ. Хол харах хэрэгтэй. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг. Бид Оросын тоглолтонд орчихоод байгаагаа ойлгож байна уу. ОУ-ын хоригт орох учир Хятад улс Оросоос хий авахаа болих эрсдэлтэй шүү
Зочин 2022-03-02 124.158.107.35
самраа самарч хаяад алга болно хэн гайгийн үүрэхэийн
Зочин 2022-03-02 202.9.40.194
Цаг үеээ мэдэрч, ирээдүйгээ харж чадах боловсролтой хүн одоогийн эрх баригч дотор байхгүй байна! Хоёр судлаач л зөв хэлж дээ!
Зочин 2022-03-02 139.5.216.202
Монголд хэрэггүй гай чирч мэдэх төсөл шүү.
Нэгдүгээрт орос хоолойгоо хамгаалах нэрээр манайд хянялт тавьж цэрэг оруулах магадлалтай, хоёрдугаарт газар ашиглалтын төлбөрөө хийгээр хийнэ. Манайх бас нэг хамааралтай болно. Гуравдугаарт бид хятадад эрчим хүчний эх үүсвэр худалдаж амиа зогоодог байж бусдын эрчим хүчийг нийлүүлэхийг дэмжих хэрэггүй
Зочин 2022-03-02 27.123.213.66
Монгол ямар нүүрс экспортод гаргадагыг мэдэх байж том ш*** юмаа.
Зочин 2022-03-02 139.5.217.71
Дэлгэрсайхан руу сэтгүүлчид очоод байгаа юм уу. Өөрөө гүйж ирээд байдаг юм уу. Худлаа үнэн их бурах юм. Отгочулуу ч яахав Рио гийн гар хөл.
Зочин 2022-03-02 202.131.244.210
Дэлгэрсайхан, Отгочулуу хоёр асуудлыг цогцоор нь харж ярьжээ. Амарсайхан нэгэнт гарын үсэг зурчихсан хүн бантсан гэхүү цайсан гэхүү Газпром ашигтай гэж хэлж өгсөөн гээд л дуусах шив.
Зочин 2022-03-02 192.82.74.44
АМАРСАЙХАН ХУДЛАА ТОМ ТОМ БҮЛТРЭХЭЭ БОЛЬ,,, УСАН ОРГИЛУУРАА Л БӨӨЦИЙЛ,,КАЗИНО ТОГЛОДОГГҮЙ Л ЮМ БОЛ, ЧИ БИД ХОЕРЫН ОЛОН УЛСАД ТОГЛОНО ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ,,, ТЭНЭГЭЭ ГАЙХУУЛААД Л ЯВАХ ЮМ,,,,