No war: Э.Одбаяр VS “Босоо хөх монгол”

Хуучирсан мэдээ: 2022.03.02-нд нийтлэгдсэн

No war: Э.Одбаяр VS “Босоо хөх монгол”

"No double standart хөдөлгөөнийхөн  өчигдөр /2022.03.01/  Төв талбайд “No war” жагсаалыг зохион байгуулсан. XXI зуунд ОХУ хүчирхийллийн аргаар асуудлаа шийдэх гэж оролдож байгаа дэлхийн улс орнууд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс "No double standart", "Хэвтүүл", "Монгол туургатны төв холбоо" буюу төрийн бус байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн нь энэ юм. Тэгвэл жагсаалын үеэр “Босоо хөх монгол” бүлгэмийн эсэргүүцэлтэй тулгарч, зөрчилдөөн үүсч  Украин улсын тугийг булаацалдсан. Тиймээс энэ долоо хоногийн VS  буландаа “No Double Standard” хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр болон Босоо хөх монгол” бүлгэмийн байр суурийг хүргэж байна. 


Э.Одбаяр
"No Double Standard” хөдөлгөөний тэргүүн:

-Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсч байхад фашист, нацист хүмүүс ирээд жагсагчдын лоозон барьж эд хэрэгслийг булаан авч байна. Би 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийхээр очсон. Ер нь Владимир Путины түрэмгийллийн улмаас  маш олон хүн нас барж байна. Украины ард түмэн түрэмгийлэлд өртөж байгаагаас гадна халимаг, буриад, тува зэрэг монгол угсаатай залуус дайны фронт руу нүцгэн гартай нь явуулж байгаад хамгийн ихээр эмзэглэж байна. "Босоо хөх монгол" ТТБ-ыхны энэхүү тайван жагсаалыг эсэргүүцэж буй шалтгааныг мэдэхгүй байна. Энх тайван гэдэг бол ганцхан монголчуудын юм уу Орос, Украины асуудал биш. Энх тайван бол нийтлэг хүн төрөлхтний эрх ашиг. Дайн хүсдэг хүн гэж байхгүй байх. Бид бол энх тайвнаар зэрэгцэн оршъё л гэж энд ирсэн. Манайх бол бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс. Дэлхийд тусгаар улс гэсэн бүртгэлтэй, албан ёсны статустай. Тиймээс дэлхий нийтийн анхаарлын төвд орчихоод байгаа асуудалд Монгол Улс байр сууриа илэрхийлэх ёстой.

“Босоо хөх монгол” бүлгэмийн төлөөлөл:

-Сүхбаатарын талбайд Оросын Элчин сайд ирсэн байна. Өнөөдрийн энэ жагсаал Орос-Монголын харилцаанд сэв суулгах гээд байна. Өнөөдөр Орос улс крантаа хаахад л манай улсын шатахуун ховордоно. Шатахууны  үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүний хариуцлагыг хэн үүрэх юм бэ. Энэ бүхний эцэст хүнд ачааг ард түмэн үүрнэ. Эдгээр хүмүүс үүрэхгүй учраас энд эсэргүүцэх гэж ирсэн. “No war” гэсэн бичигтэй Хятадын шар даавуугаа боль. Монголыг мөхөөх шар өнгийг онцолж байгааг эсэргүүцэж байна. Бид үндэстний үзэлтэй бүлгэмийн хувьд үүнд эгдүүцэж байна. Монголоо гэсэн хүн бүр дургүй байгаа. Бид өмнө нь ард түмнийг хагарал тэмцэлд уриалахаа боль гэж удаа дараа мэдэгдэл хийж байсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж