Сэрэмжлүүлэг: Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас барилгууд нуржээ

Хуучирсан мэдээ: 2022.03.01-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас барилгууд нуржээ

Сэрэмжлүүлэг: Говь-Алтайд хүчтэй шуурганы улмаас барилгууд нуржээ

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Тодруулбал, тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн ус” гэдэг газар өчигдөр /2022.02.28/ 19:00-20:00 цагийн хооронд 20-28 метр секундын, түр зуурын хүчтэй шороон шуурга шуурчээ.

Шуурганд малчин А-гийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. Сумын Засаг даргын тамгын газраас гаргасан ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20.00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нурсан аж.

Цаг уурын байгууллагаас, энэ сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсч, хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж