Украины түрэмгийллийн талаар тохуурхсан, бүдүүлэг контентууд Хятадын интернэт сүлжээгээр цацагдсан байна. Хятадын социал медиа платформууд болох “Weibo”, “Wechat”, “Douyin” зэрэг сүлжээнүүд тус бүдүүлэг постуудыг устгаж, олон мянган хаягийг хоригложээ.
Твиттертэй төстэй Хятадын “Weibo” сайт 10000 гаруй хэрэглэгчийн аккаунтыг хориглосон гэж Ням гаригт мэдээлэв. Мөн Украины хүнд нөхцөл байдлыг элэглэсэн 4000 гаруй бичлэгийг устгасан байна.
Хятадын Тикток болох “Douyin” дээр украинчуудыг доромжилсон болон бүдүүлэг утга агуулгатай 6400 гаруй бичлэг нийтлэгджээ. “Douyin”-ий албаны хүмүүс түргэн шуурхай ажиллаж, бүх холбогдох бичлэгийг устгасан байна.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ